Б.ОД
Нийслэлийн хэмжээнд 3000 гаруй айл өрх шар усны үерт өртөж болзошгүй гэсэн судалгаа гарчээ. Иймээс шар усны үерээс сэргийлэх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.
Хаврын улиралд дулаарч, агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хурсан цас хайлахад уулархаг нутаг болон голын сав шим газраар голчлон дөрвөөс зургаадугаар сард тохиолддог үзэгдлийг шар усны үер гэдэг.
Энэ үерээс үүдэн гэр сууц усанд автах, халдварт өвчнөөр өвчлөх, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй юм. Иймд үерийн далан сувагт ахуйн хог хаягдал, үнс нурам асгахгүй байхыг анхаарууллаа. Энэ нь үерийн усны нэвтрэх чадварыг бууруулан халиа үүсгэж, ойр орчмын айлуудыг үерт автуулах аюултай юм.
Эх сурвалж:www.polit.mn