Хөрөнгө оруулалтын “гол бай” мэдээллийн технологийн салбар болжээ

2022-03-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Мэдээ мэдээлэл, техник технологийн үсрэнгүй хөгжил нь дэлхийн эдийн засаг болоод нийгмийн өнгө төрхийг тодорхойлж байгаа цаг үед бид амьдарч байна. Тиймээс хөрөнгө оруулалт мэдээллийн технологийн салбар руу хурдацтай шилжиж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриан дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг өчигдөр зохион байгууллаа.

 Тус хуралд  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулсан бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсан юм. Форумд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 гаруй төлөөлөл, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын орчин, дижитал эдийн засгийг хэрхэн бий болгох талаар хэлэлцсэн юм.

 

“Нээлттэй төрийн үндэс нь харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлэх юм”

 

Форумыг нээж Боловсрол, шинжлэх ухааны  сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан   “Монгол Улсын Засгийн газар иргэн болон бизнесийн салбарыг бүх талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэхээр зорьж байна. Энэ зорилгыг биелүүлэх гол хэрэгсэл нь харилцаа холбоо, мэдээллийн технологи юм. Тиймээс  салбарын хөгжлийн хурдасгуур, тулгуур хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн хуулиудыг батлан нийтээр дагаж мөрдөхөд бэлэн болоод байна” гэж ярьсан юм.

 

Б.Болор-Эрдэнэ: 2027 онд хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг болно

 

Үүний дараагаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцууллаа. Тус бодлогын баримт бичигт тусгаснаар монголчууд “Цахим үндэстэн” болоход Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилт дэвшүүлжээ. Эдгээр зорилтууд хэрэгжсэнээр 2027 онд Монгол Улсын нийт өрхийн 95 хувь, хүн амын 97 хувь нь интернэт ашигладаг болох юм. Мөн  Ази Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгал дөрөв дахин нэмэгдэж, 5G технологийн нэвтрэлт 70 хувьд хүрч, харилцаа холбооны дэд бүтцийн индекс 0.69 хувьд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Үүнээс гадна цахим засаглалын олон улсын индекс 10 хувиар өсөж, хүн амны тоон бичиг үсгийн чадавх 50 хувьд хүрнэ гэж тооцоолон ажиллаж байгаа юм.

“Цахим үндэстэн” болох уриалгын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам  болон И-Монголиа академийн хамтарсан баг Булган, Хөвсгөл аймагт ажиллалаа. Орон нутгийн иргэдэд цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тэд "Цахим жишиг аймаг” хөтөлбөрийг Булганаас эхлүүлж, нийт 21 аймагт хүрч ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 56 (6788)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

21 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин