"Утас үзэхийн оронд ном унших ёстойг маш сайн ойлгосон"

2022-03-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.АРИУНЖАРГАЛ

 

Хүүхдийн төв номын сан, Нобелийн нэрт номын сан болон Нийслэлийн ерөнхий боловсролын III сургууль хамтран “Хүүхдүүд ээ, үлгэрийн ертөнцөөр аялацгаая” аяныг зохион байгуулжээ. Аяныг ном уншихын ач тус болон эцэг эх, сурагчдыг номыг дурлаж уншдаг болгох зорилгоор өрнүүлсэн байна. Энэхүү өдөрлөгт хүмүүсийн хэлж заншсанаар “Монгол III сургууль”-ийн гуравдугаар ангийн нийт 300 гаруй сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сургуулийн урлагийн танхимд хүүхдийн шуугиан цангинаж байв. Харин танхимын хананд “Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэсэн самбарын дор төрөл бүрийн материалаар хийсэн ном өлгөөстэй байлаа. Зарим нь цаас болон даавуун дээр тодруулагчаар бичсэн байсан бол нямбай гэгч нь оёж урласан ном ч хэд хэд харагдав. Тэд үнэхээр их хичээл зүтгэл гаргасан ажээ.

Өдөрлөгийг зохион байгуулж буй багш нарын нэг Б.Март “Бид нар хөтөлбөрөө боловсруулахдаа сурагчдад илүү ойр байх үүднээс “Хүүхдүүд ээ, үлгэрийн орноор аялацгаая” гэж нэрлэсэн. Хүүхдүүд ном уншиж, түүнийгээ тэмдэглэж, бүтээл гаргах талаар маш сайн ойлголттой болсон” гэв. Мэдээж өдөрлөгт оролцсон эцэг эхийн төлөөлөл ч мөн үр дүнтэй, өгөөжтэй арга хэмжээ болж байгааг хэлж байлаа. Урлагийн заалны дундуур оролцогчдын сэтгэгдэл сонсч явах зуур үлгэрийн баатрын хувцас өмссөн уран бүтээлчид тайзан дээр гарч ирсэн юм. Сурагчид нижигнэтэл алга ташихын сацуу хөтлөгчийн хэлсэн даалгавар бүрийг тун гарамгай гүйцэтгэнэ. Асуусан асуулт болгонд идэвхтэй ам уралдан хариулна. 3а ангийн сурагч Ч.Мөнх-Эрдэнэ “Би тайзан дээр ном уншихын ач тусын талаар хэлэхээр гарахдаа их сандарсан. Харин ангийнхныгаа хараад тайвширсан. Миний хэлэх санааг найз маань түрүүлж хэлсний дараа арай гэж өөр санаа олж хэлсэн. Өнөөдрөөс би утас үзэхийн оронд ном унших ёстойг маш сайн ойлгосон” гэсэн юм.

Үүний дараа хөгжөөнт, оюун ухаан сорьсон тоглоом тоглож, дасгал хөдөлгөөн хийн, түргэн хэллэг хэлэх тэмцээн боллоо. Тайзан дээрээс “Жамц эмчийн цамц” гэх хэлц үгийг хэлэхийг сурагчдаас дахин урив. Энэ удаад өмнө гарсан сурагчдаас гурав дахин их сурагч гарч байна лээ. Түргэн хэллэг хэлсэн сурагчийн нэг 3а ангийн сурагч Г.Мөнх-Оч: “Надад үнэхээр гоё байсан. Хэдийгээр би тайз руу гарахдаа сандарсан ч тэвчээд, түргэн хэллэгээ зөв, тод хэлж чадсан. Харин миний ард үлдсэн найз маань нэг л буруу хэлчих шиг сонсогдсон” гэх нь өхөөрдөм.

Хүүхдүүд ном уншихын ач тусыг ойлгож байгаагаа илэрхийлж бас утас оролдохын оронд ном л уншиж байна гэцгээсэн нь сэтгэл хөдлөлөөр хэлсэн үг гэж санагдаагүй. Учир нь тэд ярьж байхдаа чин сэтгэлээсээ хийхийг хүсч буйгаа нүдээрээ илэрхийлж байсан юм. Өдөрлөгийн үеэр 3б ангийн сурагч Б.Болорчимэгтэй  ярилцав. Тэрээр “Үлгэрийн баатрууд үнэхээр хөөрхөн байсан. Ном сайн унших ёстойг ойлголоо. Бас би гэртээ ном уншдаг. Надад олон гоё ном бий. Дүүдээ ч бас ном уншиж өгдөг. Миний дүү “Жаалхүү Карлсон”-ы номонд илүү дуртай” гэлээ.

Цахим орчин нийгмийг хэрж хүн бүхэн түүнд хэт хамааралтай болж байгаа энэ үед ном уншиж өөрийгөө хөгжүүлэх, илүү ихийг ухаарах боломжийг бяцхан хүүхдүүдэд минь ойлгуулж байгаа нь энэ өдөрлөгийн үр дүн хэмээн өдөрлөгт оролцсон хүмүүс ярьж байв. 3б ангийн н.Ариун-Эрдэнийн эмээ Л.Цэцэгмаа “Хүүхдэд хүртээмжтэй гоё өдөрлөг боллоо. Ганцхан гуравдугаар анги гэлтгүй бүх ангийг хамруулан зохион байгуулаасай гэж хүсч байна. Учир нь үүгээр дамжуулан хүүхдүүдийн оюун ухаан, сурлагын амжилтад эерэгээр нөлөөлөх сайн тал ажиглагдаж байна. Хүүхдүүд өндөр сэтгэгдэлтэй байгааг харах үнэхээр сайхан байлаа” гэсэн юм.

Хөтлөгч ном уншихын ач тусын талаар сурагчдаас асууж, тайзан дээр гарахыг урихтай зэрэгцэн 11 хүүхэд тайз руу уралдан гүйж харагдав. Ийнхүү тайзан дээр гарч олны өмнө зогссон жаалууд нэгнийхээ хэлсэн санааг давтахгүйгээр нэлээн нухацтай хариулж байгаа нь бахархам байлаа.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 56 (6788)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин