С.Бахат: Анхны тоглолтоо казах дуугаар эхлүүлж байна

2022-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАРЖАРГАЛ

 

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа дууг урлаж дуулдаг торгон мэдрэмжтэй дуучин, ая зохиогч С.Бахатыг урилаа. Тэрбээр өргөн бүрэлдэхүүнтэй, 100 хувь амьд хөгжимтэй тоглолт хийх гэж байгаа юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

 

-Та амьд хөгжмийн тоглолт хийх гэж байгаа юм байна. Тоглолтынхоо онцлогоос товч танилцуулахгүй юу?

-Би амьд хөгжмийн “Маршал” хамтлагт тоглодог. Миний хувь уран бүтээлийн ихэнх нь монгол, казах поп дуу бий. Тоглолт маань өнөөдөр 18:00 цагт "On'n off" продакшн хауст болно. Энэ тоглолт казах түмний сэтгэлд хоногшсон гайхалтай аялгуунууд, ардын болон поп дууг амьд хөгжимд найруулж тоглохоороо онцлог. Мөн өөрийн зохиосон шинэ дуунуудыг дуулна.

-Амьд хөгжмийн тоглолт бусад тоглолтоос юугаараа ялгаатай гэж боддог вэ?

-Амьд тоглолт нь үзэж байгаа хүмүүст болон тоглож байгаа хөгжимчид, дуучдад аз жаргал, таашаал бэлэглэдэг. Тухайн уран бүтээлчийг хэр өндөр чансаатай, хэр мэдрэмжтэй байгааг харуулдаг.

-Энэ таны хэд дэх тоглолт вэ. Наурызын баяртай холбож ойлгож болох уу?

-Хоёр жил бүх нийтээрээ хөл хорионд орж уран бүтээлчид зогсонги байдалд байсан учраас анхны тоглолтоо казах концертоор эхэлж байна. Энэ миний анхны тоглолт. Үүнээс хойш үндсэн монгол дуунууд руугаа эрчимтэй орно. Мөн өөрийн болон бусад хөгжмийн зохиолчийн, рок попын ах эгч нарынхаа зохиосон, зохиож өгч байгаа дуунуудыг удахгүй дүрсжүүлээд ард түмэндээ хүргэнэ.

Наурызын баяр нь өдөр шөнө тэнцэж байгаа нарны баяр. Амьтад ичээнээсээ гардаг. Казахын ард түмэн тэр чигтээ домборчин, хөгжимчин, дуучин байдаг. Айл болгонд домбор барьдаггүй хүн гэж байхгүй. Бүгд дуу хууртай болж өнгөрдөг. Наурызын баярт зориулсан дуу хууртай байдаг. Гэхдээ заавал тэр дууг дуулдаг гэсэн юм байхгүй. Миний хувьд төв газар өссөн болохоор өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 56 (6788)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин