Д.Сумъяабазар: Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг шуурхай хийе

2022-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн тэргүүтэй нийслэлийн холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нэгдүгээр эгнээ бол үнэхээр арга ядсан арга. Цахим шилжилт буюу “Ухаалаг Улаанбаатар” нэгдсэн платформ руу орж, яаралтай замын хяналтыг бүрэн тогтоохгүй бол увайгүй хүмүүс их байна. Эхний ээлжид 60 автобус орж ирэх гэж байгаа. Тендерийн хуульд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээх тал дээр зөв зохицуулалтыг оруулъя гэсэн санал бид өгсөн. 2020 оны төсөв дээр суугаад 2021 онд зарласан тендерийн автобус одоо хүртэл орж ирээгүй байна. Энэ мэтчилэн асуудлууд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн том гох, дэгээ, хавх болно.

Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг шуурхай хийе. Хоёрдугаарт, хяналт тавих гэхээр суурилуулсан камер бараг байхгүй. Хаагуур хэн дүрэм зөрчиж байгааг хянаж чадахгүй. Шийдэх ёстой тулчихсан асуудал байгаа учраас цаг хугацаа хэрэгтэй. Хөрөнгө санхүүг босгож, төсөв дээр сайн суулгаж, гаднын компаниудтай гэрээ, хэлцлүүд хийлээ. Тодорхой хугацаанд арга ядсан зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Наймдугаар сарын 31-ний дотор 560 автобусыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд оруулах хатуу үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд өгсөн. Иймд 560 шинэ автобус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч, иргэдэд үйлчилж эхэлнэ гэж та бүхэн ойлгож болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин