Б.ОД
Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриа дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг маргааш буюу гуравдугаар сарын 17-нд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулах бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна.
Үүний зэрэгцээ, олон улсын донор байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд тус хуралд оролцож, мэдээллийн технологид хөрөнгө оруулж, хэрхэн дижитал эдийн засгийг Монгол Улсад бий болгох талаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм.
Эх сурвалж:www.polit.mn