Б.ДОЛЖИНЖАВ
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталжээ.
Энэ тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Газар тариалангийн үйлдвэрийг дэмжих шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор Малын хөлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Ингэхдээ газар тариалангийн бүс нутагт уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдээс буюу бэлчээрийн малаас 0-10000 хүртэлх татварыг авах эрх зүйн зохицуулалт хийж өгөх нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас баталлаа" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn