Б.ОД
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар Ардчилсан намын даргын сунгаанд оролцохоо мэдээлсэн билээ. Ийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд тус намын дотоод сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь өнөөдөр гардуулж өглөө.
Энэ үеэр тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага нь хууль ёсных гэдгийг Улсын дээд шүүхийн нийт шүүгч баталсан. Намын үндсэн дүрмийн өөрчлөлтөөр дөрөвдүгээр сарын 7-нд намын Их хурлыг зарласан. Ёсчлон батлагдах намын даргын сонгуулийг товыг дотоод сонгуулийн хороо зарласан. Тиймээс энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр бөгөөд УДШ баталгаажуулсан. Тухайн сонгуульд ялсан намын даргыг УДШ хүссэн ч, хүсээгүй ч бүртгэж хуулиа мөрдөх ёстой. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээ хангах, намын төлөөлөл болсон гол байгууллагын шийдвэрээр зарласан сонгууль юм" гэв
Эх сурвалж:www.polit.mn