Б.Мөнхцэцэгийн онцлох 10 эшлэл

2022-03-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн технолгийн салбарт сонихролтой  шинэ шийдэл нэвтрүүлж  Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй  “ГрэйпСити Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэгийг  “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж ярилцсан билээ. Түүний хэлсэн онцлох 10 эшлэлээс  хүргэж байна.

 

-Дотооддоо хөгжүүлсэн банкны суурь бүртгэлийн системгүй байсан бол өнгөрсөн хугацаанд манай банкууд нийтдээ 30 гаруй сая ам.долларын систем, үйлчилгээг гадаадаас авах байсан гэдэг баримжаа бий. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний гадагш гарах мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан гэсэн үг.


-Банк хоорондын гүйлгээг 24\7, ямар ч цаг хугацааны саадгүй боловсруулдаг манайх шиг улс орон ховор байдаг. Дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг АНУ-д хүртэл 2-3 өдрийн дараа хүлээн авах банкны дансанд шилжүүлэг ордог байна.


-2021 оны эхний хагас жилийн байдлаар манай хөрөнгийн зах зээлд хийсэн нийт арилжааны 70  хувийг нь гүйцэтгэсэн. 2021 онд хөрөнгийн зах зээлд урд өмнө байгаагүй  өсөлттэй жил байсан гэж бүгд дүгнэж байгаа.


-Тодруулбал, 2021 онд нийт хөрөнгийн зах зээлд 127 мянган үнэт цаасны шинэ данс нээгдэж иргэд, аж ахуйн нэгж арилжаанд оролцсоны 55 мянга буюу 43 хувь манай “КАСПО” системд бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд 55 мянган хэрэглэгчийг цахимаар элсүүлсэн гэсэн үг.


-Төв банкны цахим мөнгөний технологийн шийдлийг дотооддоо хөгжүүлэх бололцоо бүрэн байна. Цахим мөнгөний давуу талыг тоочвол хамгийн наад зах нь мөнгө хэвлэх, устгалд оруулах асар их зардал үгүй болно. Мөн  эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг тодорхой, оновчтой хянах технологи бий болно.


-Иргэн зайнаас өөрийгөө баталгаажуулах үүлэн технологид тулгуурласан хямд цахим гарын үсгийн шийдлийг манай хувийн хэвшлийн программ хангамжийн компаниуд аль хэдийн гаргасан, бодлого гаргагч, хэрэгжүүлэгч институцууд  дэмжээд өгвөл амьдралд хэрэгжиж, цахим хөгжлийг түргэсгэх боломжтой харагдаж байна. 


-Тиймээс бид мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн сайн бодлого боловсруулж хүний нөөцөө дотооддоо авч үлдэх, ирээдүйн инженерүүдийг олноор бэлдэх тал дээр анхаарах хэрэгтэй. Технологи нь сайн хөгжсөн орны өрсөлдөх чадвар сайжирч хөгжлийн индекс  нь өндөр гардаг.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин