Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүдийг Алтанбулагтай холбож чадвал Монгол Улсын эдийн засаг тэлнэ

2022-03-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотой сурвалжлага “Зууны мэдээ” сонины даваа гарагийн №52 /6784/ дугаарт гарсан билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай уул уурхайн гол экспорт Гашуунсухайт, Тавантолгой, Оюу толгой байдаг. Энд төмөр зам холбогдоогүй учраас асуудал үүсэж байгаа. Сая бид хил холболтын цэгийг тохирсон. Тиймээс үүнийг төмөр замаар холбоно. Үүнийг долдугаар сардаа багтааж хийнэ. Ачиж, буулгах терминал бий болно. Өргөн, нарийн царигт холбогдоно гэж ойлгож болно. Замын-Үүд манай хүнсний буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг эзэлдэг манай гол боомт. Автомашинаар холбогддог учраас амаргүй. Ханги боомт Гашуунсухайт, Замын-Үүдийн голд байрлаж байгаа. Бидний хувьд зөвхөн Баяннуур аймгийн гангын компаниудтай нүүрс, зэстэй холбогддог. Гангын үйлдвэрлэгчдийн нэг Бугат хоттой шууд холбогдож байгаагаараа олон жилийн хувьд манай төр, засаг төлөвлөж ирсэн стратегийн шинэ гарц гэж ойлгож болно.

Цаашид Бичигт гээд бүх боомтыг төмөр зам болон авто замаар холбож чадвал мөн Замын-Үүдийг Алтанбулагтай хурдны замаар холбож чадвал Монгол Улсын эдийн засаг тэлнэ. Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилгыг энгийнээр тайлбарлавал Монгол Улсын эдийн засгийн багтаамж жилд 40-50 их наяд төгрөг байдаг. Үүнийг 150-200 их наяд төгрөгт хүргэснээр эдийн засгийн суурь тэлж нийгмийн бусад том зорилтоо хийж чадна. Тиймээс миний 40-ийн битоныг 200-гийн пошик болгоё гэж хэлээд байгаа нь тэр. Энэ нь өөрөө шинэ сэргэлийн бодлогын гол зүйл юм. Үүнд иргэн бүр, аж ахуйн нэгж бүхэн хамтдаа байж бид өмнөө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадснаар бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Ингэснээр бид боомтын боймыг тайлна. Яагаад гэвэл бид далайд гарцгүй улс. Тиймээс аль болох хоёр хөрштэйгөө бараа бүтээгдэхүүнийхээ эргэлтийг хурдасгах хэрэгтэй. Ханги-Мандалын боомт ашиглалтад орсноор 20 орчим сая тонноор буюу 60-80 орчим хувиар нэмэгдэнэ гэж гаргасан. Гэхдээ бид хамгийн багаар нь авч байгаа.

Энэ бүтээн байгуулалтад төрөөс мөнгө гарахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж байгаа. Үндсэндээ Зүүнбаянгийн төмөр замыг энэ сардаа багтааж ашиглалтад орсноор Ханги-Мандалтай холбогдоно гэсэн үг. Ингэснээр Ханги-Мандалаар зөвхөн Гашуунсухайт, Замын-Үүд биш энэ хоёрын ачааллыг багасгаж байгаа юм. Тиймээс бидний хувьд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад ороод агууламж ихсээд мөн Тавантолгойн нүүрс болон энд байгаа 10 гаруй орд үнэ цэнтэй болох учраас Ханги-Мандалын төмөр зам Ханги Мандалтай холбогдоно гэдэг эдийн засгийн хувь туйлын чухал ач холбогдолтой стратегийн том асуудал юм. Нийт тендер болон концессын холбогдолтой гэрээ бусад нөхцөлийг наашлуулсан байгаа. Цар тахлын амаргүй үе ч гэсэн томоохон бүтээн байгуулалтаа цаг алдахгүй хийх боломжтой. 200 орчим км замыг зургаан сарын дотор хийх зорилт дэвшүүлж Засгийн газар бүх талаар дэмжинэ. Хувийн хэвшлүүд км км-ийг хувааж аваад зэрэг хийнэ. Хэрэв зургаан сарын дотор хийж чадвал Монгол Улс 200 гаруй км замыг нэг зуны дотор барьж чаддаг гэсэн мессэжийг олон улсад өгнө. Цаашид бүх төмөр замаа Монгол Улс өөрөө бие дааж шийдэх боломжтой юм гэдгийг харуулна. Нэг үгээр хэлбэл, Монголд бизнес хийх, уул уурхай олборлох, хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой болно. Өнөөдрийн Ханги-Мандалын бүтээн байгуулалт эхэлж байгаа нь Монгол Улсын ачаа тээвэр болон эдийн засгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх том хуудас болно гэдэгт миний хувьд эргэлзэхгүй байна” хэмээн хэлж байсан юм.

Эх сурвалж www.polit.mn

Үлгэр яриад яахав. Олон жил та нарын ярихыг сонслоо. Ярьсанаар бол энэ улс тасарсан байлаа
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин