С.САРУУЛ
Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр бусдын толгой дээр кофе асгасан хэрэг гарсан бөгөөд тус хэрэгт холбогдуулж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ариузаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм. Тэгвэл шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ. Тодруулбал, хуурамч хаягаас цахим орчинд мэдээлэл байршуулж, Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулсан болох нь тогтоогдсон тул шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан байна.
Эх сурвалж: www.polit.mn