Б.ЖАРГАЛ
Икэл, морин хуурын уламжлалт татлагыг шингээсэн “Татлагын нүргээн” шинэ ном уншигчдад хүрч эхэллээ. Тодруулбал, арвин баялаг уламжлалтай морин хуур, икэл хөгжмийн татлагуудаас 23 татлага, морин хуурын хөглөгөө, их, бага, солгой хөгийг сонгон авч номонд ноотложээ.
Номонд татлагын үзэл санаа, сэтгэлгээ, дүрийг татлага сурах хүсэлтэй суралцагч, сонирхогчдод ойлгомжтой байлгах үүднээс нумын хөдөлгөөн, цохилтыг анх удаа нэгтгэн судалж ноотны тэмдэглэгээнд хэрэглэсэн аж. Түүнчлэн татлагын гол төлөөлөгч 12 икэлч, хуурчдын намтар багтжээ. Мөн “Татлагын нүргээн”-ийг QR код уншуулан сонороо хөглөх боломжтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 53 (6785)