Б.ДОЛЖИНЖАВ
Гаалийн ерөнхий газраас электрон тамхийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх санал гаргажээ.
Энэ талаар ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа "Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй. Иргэн хуулийн этгээд гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд тухайн барааг үзэж харж, шалгаад хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй. ДЭМБ-аас электрон тамхины хэрэглээг хязгаарлах зөвлөмжийг ирүүлсэн. Гэхдээ энэ нь зөвлөмжийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалт юм. Улсын хилээр жилд 1.2-1.3 сая орчим хэмжээгээр цэнэглэдэг бүтээгдэхүүн нэвтэрдэг гэх статистик тоо байна" гэв. Тамхины хяналтын тухай хуулийн төслийн боловсруулалтад Гаалийн байгууллагаас оролцож байгаа юм. Энэ хүрээнд электрон тамхинд илүү татвар ногдуулах болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тухай саналаа өгчээ.
Эх сурвалж:www.polit.mn