Б.Мөнхбаатар:Барилгын материал үйлдвэрлэгчдийг бүртгэлжүүлэх шаардлагатай

2022-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн паркуудын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Манай улсад барилгын материал үйлдвэрлэдэг 420 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байна. Эдгээр үйлдвэрийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Барилгын материалын үйлдвэрлэл өмнөх оноос 15 хувиар өссөн. Эдгээр үйлдвэрлэгч нарыг бүртгэлжүүлж, нэгдсэн системтэй болгох шаардлагатай. Таван паркийг товч танилцуулъя. Нэгдүгээрт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн паркад 281 сая төгрөгийг төлөвлөлтөд нь төсөвлөсөн. Дэд бүтцийг цогцоор нь хийхгүй бол паркийн үйл ажиллагаа жигдрэхгүй байна. Улаанбаатарын барилгын материалын үйлдвэрлэлийн худалдаа Налайх руу гарах боломж бүрдсэн. Аажимдаа бид хотын төвлөрлийг сааруулна. Хоёрдугаарт, Багахангайн аж үйлдвэрийн паркад 140 сая төгрөгийг тусгасан. Гуравдугаарт, Багануурын үйлдвэр технологийн паркийн   тээвэрлэлтийн зардлыг хөндөж байна.  Дөрөвдүгээрт, Шилэн хийцийн үйлдвэрлэл технологийн парк шил үйлдвэрлэх асуудлыг эрчимтэй ярьж байна. Ингээд 25 га газрыг шийдэж өгсөн. Үйл ажиллагаа явуулахад 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавдугаарт, Хонхорын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркид Хонхор болон Сонсголонд импортоор орж ирж буй барилгын материалыг борлуулахаар төлөвлөж байна. Салбар дундын хөрөнгө оруулалтын бодлогыг уялдуулах шаардлагатай" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

22 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин