С.САРУУЛ
Улаанбаатар хотын гаалийн газраас мэдээлэл хийлээ. Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа "Сошиалд лайв хийгээд байгаа иргэн Ю нь бараагаа гаальд мэдүүлсэн боловч хяналт шалгалтын явцад дутуу мэдүүлсэн байна. Ингэхдээ 4-5 дахин дутуу мэдүүлсэн байна. Тодруулбал, иргэн Ю-тай холбоотой 307 ачаа барааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Дахиад цаана 122 ачаа бараа байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилнэ. Ирээд бараагаа шалгуулаад ав гэхээр ирэхгүй байна. Тэгээд лайв дээрээ хяналт шалгалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого их хийж байна" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn