Райан Рейнольдс: Манай аав хэцүү хүн байсан. Гэхдээ би охиндоо түүний нэрийг өгсөн

2022-02-10
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

З.БАТЦЭЦЭГ

45 настай тэрбээр романтик дүрээ супер баатраар аль эрт сольсон. Тэр экшн киногоор муугуй орлого Холливудад оруулж чадна гэдгээ нотолсон. “Гол баатар” кино цар тахлын үед дэлгэцнээ гарсан ч 300 сая долларын ашиг олжээ. Райан Рейнольдс Forbes сэтгүүлээс гаргадаг хамгийн өндөр орлоготой жүжигчний (71,5 сая доллар) хоёрдугаарт жагссан байна. Нэгдүгээр байранд Дуэйн Жонсон 87,5 сая долларын орлогоор тэргүүлжээ. Энэ хоёр супер од нийлээд цар тахлын хорио цээрийг үл харгалзан Red Notice киног гаргасан. Саяхан жүжигчин, продюссер, бизнесмэн тэрбээр “Зул сарын түүх” мюзиклд тоглож дуусаад бүтэн жилийн завсарлага авч байгаагаа зарласан юм.

-Райан та Дуэйн Жонстой хамтарч гайхалтай сайхан хослон тоглосон?

-Дуэйн бид хоёр 20 жилийн өмнө танилцсан. Харахад тийм биш ч гэсэн тэр их зөөлхөн, мэдрэмжтэй, эмзэг залуу. Надад түүний энэ тал илүү таалагддаг. Саяхнаас эхлээд тэр өөрийн зөөлөн, мэдрэмжтэй зан чанартайгаа эвлэрээд, тэрийгээ нуух гэж хичээгээд байдгаа болиод илүү ил нээлттэй болоод байгаа. Харагдаж байгаагаасаа тэс өөр энэ зан чанар түүнийг дэлхийн том од болоход нөлөөлсөн байх.

-Та хоёрыг хамт тоглуулдаг нь инээдмийн талыг илүү хүчтэй болгох гэсэн байх. Та бол ямар ч нөхцөлд хэнийг ч инээлгэж чаддаг хүн...

-Тийм шүү. Бид хоёрыг зүгээр ч нэг хамт тоглуулаагүй. Галь Гадотыг ч мөн ялгаагүй. Тэр чинь Wonder Woman шүү дээ. Бид  амьдрал дээрээ ч сайн найзууд. Бид гурав үнэхээр биеэ сайн ойлголцдог учраас  хамт тоглуулсан. Та хамт ажиллаж байгаа хүнтэйгээ ойлголцохгүй бол хэцүү. Нэгнийгээ сайн мэдэрдэг, ойлголцдог болохоор нэг нэгнээсээ илүү гарах гэж хичээхгүй, амар байдаг.

-Үргэлжлэл нь гарах уу?

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид гурвыг цуглуулахад амархан.

-Дуэйн Жонсон та хоёрт нийтлэг чанар юу байдаг вэ? Та хоёр юугаараа нийлж найзалдаг вэ?

-Бид хоёрт нийтлэг тал их бий. Мэдээж гадаад төрх, булчин үүнд орохгүй. Бид 2 аль аль нь гурван охинтой. Галь Гадот ч бас гурван охинтой. Мөн бид киноноос ангид бизнестэй. Бид хоёр үзэгчдийн төлөө ажилладаг. Үзэгчид бидний босс гэж хоёулаа үздэг. Бид ёс зүй, мэргэжилдээ хандах хандлага, амьдралын үзэл бодол ижил төстэй. Амьдрал дээрээ ч бас кинон дээр гардаг шигээ хоорондоо харьцдаг. Үргэлж тийм байсан. Тиймээс камерын өмнө тоглоход хэцүү байгаагүй.

-Галь Гадот та хоёрын нөхөрлөлд багтдаг уу?

-Миний бодож байснаас илүү хөгжилтэй хүн байна лээ. Тэр их хошин, бүр хатуу хошигнох дуртай гэж хэлж болно. Би үргэлж надаар яаж тоглоом хийх бол гэж хүлээж эмээж ханддаг байсан. Гэнэт хүнээр тоглоом хийдэг.

-Та харин өөрөө хүнээр тоглоом хийдгээрээ дэлхий даяар алдаршсан хүн. Эхнэрээ ч бас үүнд сургасан. Найзуудаараа үргэлж тоглоом хийж байдаг. Та сайн найз Хью Жекменээр бол байнга тоглоом хийдэг...

-Жекменыг чинь сургах ч шаардлага байгаагүй. Тэр өөрөө ч хүнээр сайн тоглоом хийдэг. Гэхдээ бид гурав үнэхээр зураг авалтын үеэр их хөгжилтэй байсан. Бие биеэсээ илүү гарах гээд үзчихдэг. Би Дуэйныг инээлгэх гэж өчнөөн олон хальс дэмий үрсэн байсан.

-Цар тахлын үед ийм том хэмжээний киног яаж хийсэн бэ?

-Мэдээж саад их байсан. Цаашдаа ч байсаар байх болно. Дэглэмийг бол үгээр хэлэхийн аргагүй чанга барьсан. Тэр тусмаа кино хийж эхэлсэн бараг эхний баг байсан. Талбай дээр зөвхөн бид гурав маскгүй байж болно. Бүгдээрээ өдөр бүр шинжилгээ өгч байсан. Бид гурвын нэг нь л өвдвөл гүйцээ. Шууд 400 хүн ажилгүй болно. Тиймээс дэглэмээ маш сайн болгоомжтой барьсан. Тэр тусмаа би өөрөө продюсер хүн тул ямар эрсдэлтэй байдгийг сайн ойлгож байсан.

-Та романтик дүрд тоглож байсан. Яагаад тулаант кино руу шилжсэн бэ?

-Яагаад энэ жанр бүх насныханд их таалагддаг юм бүү мэд. Гэхдээ би өөрөө Индина Жонс мэтийн адал явдалт инээдмийн кинонд дуртай.

-Та амьдрал дээрээ бас хошин зантай юу? Эсвэл энэ таны далдлан хамгаалах маск уу?

-Дүр гэх үү дээ. Би дэлгэцийн ард тэс өөр. Хүүхэд байхаасаа сэтгэл түгшүүртэй байсан. Одоо ч хэвээр. Ямар нэгэн бодлоосоо салж чадахгүй бол айж, сэтгэл түгшдэг. Толгойдоо янз бүрийн хувилбарыг төсөөлөн дүрсэлдэг. Шөнөжингөө сэтгэл зовоод унтахгүй байж чаддаг. Тиймээс би харахад хөнгөн, хошигнолоор энэ бүгдийгээ өнгөлөн нуудаг. Эрт залуу байхдаа өөрийгөө хамгаалах энэ аргыг би бодож олсон юм.

-Та стрессийг яаж даван туулдаг вэ?

-Бясалгал хийхийг хичээдэг. Кино зохиол бичихээс гадна, толгойд орсон зүйлээ  тэмдэглэдэг. Урьд нь ажилдаа хамаг анхаарлаа хандуулдаг байсан. Ажил ихтэй завгүй байвал  түгшүүрлэх нь бага гэж боддог байлаа. Одоо бол энд, одоо амьдрахыг илүүд үзэж, их юм төлөвлөхөө больсон. Манай эхнэр яг ийм зантай. Яг энд, одоо амьдарч чаддаг. Би бол зажилж чадахгүй байж их үмхэх дуртай. Ямар нэг юм хэлсэн л бол заавал хийдэг. Өөрт муу байсан ч хамаагүй. Манай канад хүмүүсийн нийтлэг тал юм шиг.

-Та ийм их нэр алдар, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн болохоор жил завсарлага авах гэх нь аргагүй юм. Бодлоо өөрчлөөгүй юу?

-Үгүй. Хүүхдүүдээ өсвөр насанд шилжиж, намайг үзэн ядахаас нь өмнө тэдэнтэйгээ хамт их цагийг өнгөрүүлмээр байна. Би тэтгэвэрт гарлаа гэсэн үг биш. Зүгээр л нэг жил кинонд тоглохгүй. Миний өмнөөс олон янзын цуу яриа битгий яриасай гэсэндээ өөрөө шууд байгаагаар нь хэлж байна. Би олон жил тасралтгүй ажилласан, цар тахлын үед хүртэл. Одоо бол кинонд ямар нэгэн юмнаас хоцроод үлдчих вий гэж айхаа больсон. Харин эсрэгээрээ амьдралдаа өөр олон зүйлийг анзаарахгүй өнгөрчих вий гэж айж байна. Тиймээс хожим харамсахгүйн тулд одоо завсарлага авна.

-Гурван охин гэдэг сайхан. Хүүтэй болохыг хүсэж байна уу?

-Үгүй ээ, би энэ бүх зүйлс өөр байгаасай гэж хүсэхгүй байна. Бага охиноо гэдсэнд байхад хүү байх вий дээ гэж чимээгүйхэн айж байсан. Бид урьдчилж хүйсийг нь мэдэхийг хүсээгүй юм. Би ах дүү гурвуулаа. Тэгэхээр эмэгтэй хүүхдийг сайн мэдэхгүй. Яаж харьцах, яаж хүмүүжүүлэх гээд. Харин би өөрөө хэдэн ч удаа ах нартаа зодуулж байв. Хаалга нээлттэй байхад намайг хана руу л шиддэг байсан. Тэгээд үнэндээ хүүтэй болохоос айж байлаа. Гэхдээ одоо охидтой болсон үед хүүгээс дутах юм алга. Манай гурав үнэхээр дүрсгүй. Эрэгтэй хүүхдүүдээс дутахгүй. Манай гэр бол цирк л гэсэн үг. Тэгэхээр бүтэн жил би тэдэнтэй нэгдэхэд бэлэн байна. Бас хоол хийдэг туршлагаа сэргээнэ.

-Та яагаад том охиндоо эрэгтэй хүний нэр өгсөн юм бэ?

-Манай аавын нэр. Манай аав амаргүй хүн. Гэхдээ би түүний сайн чанар, биднийг холбож байсан сайхан зүйлсийг нь хадгалж үлдэхээр шийдсэн. Тэр манай том охиныг үзээд өнгөрсөн.

-Эцэг хүний үүргээ та хэр биелүүлдэг вэ?

-Нойргүйдэлтэй эвлэсрнээс үзэхэд миний амьдрал тогтвортой голдиролдоо орсон. Өдөр тутам нэгэн хэмнэлтэй. Өглөө том охидоо сэрээж, хооллоод, сургуульд нь хүргэж өгнө. Ирээд зааланд хичээллэнэ. Дараа нь охидоо сургуулиас нь авна. Өдөр бүр ижил. Яг л толгой угаахдаа үсээ норгоод, хөөсруулж савандаад, хөөсөө арилгана гэдэг шиг нэгэн дэс дараатай. Ийм хуваарь хүүхэд хүмүүжилд чухал гэж би боддог. Хүүхдүүд сургуульд орчихоор урьдых шигээ зураг авалт руу аваад явж болохгүй болсон. Би хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч авах дуртай. Хүлээж байх зуурдаа бизнес төсөл дээрээ ажилладаг. Технологийн старт ап дэмжихээр шийдсэн. Мөн бүтээлч агентлаг байгуулсан, их сонирхолтой байгаа. Цар тахлын үед олон зүйлийг өөр өнцөгөөс харах болсон. Хүүхдүүд зүүмээр хичээллэж байгааг хүртэл харах сонирхолтой байсан. Эхнэртэйгээ бас үргэлж хамт байх сонин байлаа.

-Танай эхнэр азтай хүн юмаа

-Би ямар азтай гээч. “Ногоон гэрэл”-ийн харанхуй ертөнцөөс би түүнийг олж авсан. (Тэр эхнэр Блейк Лайвлитай 2011 онд “Ногоон гэрэл” киноны үеэр танилцсан). Бид эхлээд танилууд байсан. Жил хагасын дараа давхар болзоон дээр тааралдсан. Тэр найз залуутайгаа, би найз бүсгүйтэйгээ. Тэр үед Блейк Бостон явах талаар хэлсэн. Би бас Бостон явах гэж байсан. Тэгээд хамт явья гэж санал болгосон. Бостон руу галт тэргээр явж байхдаа тэр миний хайж байсан цорын ганц хүн мөн байна гэдгийг олж мэдсэн дээ. Бид хоёрын харьцаа үнэхээр үлгэр шиг. Яагаад гэвэл 7 хоногийн дараа би хамт байшин худалдаж авахыг санал болгоод бид авсан.

-Гэр бүлийн нууц нь....

-Бид найзууд хэвээр үлдэж чадсан. Дурлана гэдэг сайхан, гэхдээ нэг нэгэндээ зүгээр таалагдана гэдэг өөр зүйл. Гэр бүл болохоосоо өмнө өөрөөсөө энийг асуух хэрэгтэй. Бид бие биедээ үргэлж таалагдаж байсан. Миний эхнэр миний сайн найз- би азтай.

-Бен Аффлек та хоёрыг андуураад байдаг гэж үнэн үү?

-Үе,үе. Нью-Йоркод миний орох дуртай пиццаны газар намайг Бентэй үргэлж андуурдаг. Би олон жил үйлчлүүлж байна. Очих болгонд андуурдаг. Би тэднийг засдаггүй. Би үнэнийг хэлчихвэл тэдэнд ч, надад ч таатай байхгүй. Бен Аффлек байна гээд ямар үнэгүй өгөх биш. Харин сүүлийн үед Жей Логийн талаар асуугаад байх болсон. Би сайн, гайхалтай байгаа гэж хариулаад пиццагаа шүүрээд л гардаг болсон.

-Таныг Жеймс Бондод тоглох магадлалтай нэрсийн жагсаалтанд оруулсан байсан.

-Дуэйн Жонсонг бас оруулсан. Надад нэг бус удаа энэ санал ирж байгаа. “Мартини” коктейлийн  оронд жин тоник уухыг зөвшөөрөх юм бол яагаад үгүй гэж.

Эх сурвалж: www.7dn.ru

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

56 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

13 цаг 52 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

13 цаг 52 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

13 цаг 52 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин