Ө.Батбаяр: Монгол АНУ-ын хооронд ирэх онд шууд нислэг хийнэ

2022-02-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Хурлаар хоёр улсын Агаарын харилцаа тогтоох, Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах үйл явц, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа, Тээврийн аюулгүй байдлын агентлагаас шууд нислэгтэй болоход бусад улсад тавьдаг шаардлага, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна.

Мөн “МИАТ” ХК-иас Монгол-АНУ хооронд шууд нислэг үйлдэх, тухайн чиглэлийн агаарын хөлөг сонголтын талаар танилцуулжээ.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэхүү нислэг нээлттэй болсноор манай улсын Иргэний Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт болох давуу талтай” гэв.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр “Хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа болоод нөхцөл боломж нээлттэй болсон. Энэ ажлыг шуурхайлахын тулд АНУ-ын талтай уулзалтуудыг хийж, хэлэлцээр шат шатандаа нааштайгаар өрнөж байгаа. Бид 2023 он гэхэд эхний нислэгээ үйлдэхээр зорилт тавин ажиллаж байна” гэдгийг хэлсэн.“МИАТ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх нь эдийн засгийн болоод хоёр улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой үйл явдал болно” гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn

ШУА-ийн гишүүнээр дөрвөн эрдэмтнийг сонголоо

ШУА-ийн их чуулган болж өнгөрлөө.

Өчигдөр 14 цаг 56 мин
Д.Батжаргал: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эргүүлэн татахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулна

Хан-Уул дүүргийн иргэд, дэмжигчдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд холбогдох асуудлаар

Өчигдөр 14 цаг 55 мин
ИНҮТ-ийн төлөөлөгчид “Аэротай”-д зочлов

ИНҮТ ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд тэргүүтэй төлөөлөгчдийг Тайландын Хаант Улсын “Аэронотикал Радио Тайланд”

Өчигдөр 13 цаг 38 мин
Уяачдад зөвхөн улсын наадмын амжилтаар цол олгодог байя

Д.ЦЭРЭННАДМИД Монгол Үндэсний морин уралдааны дүрэмд цогц шинэчлэл шаардлагатай болжээ гэсэн бодол төрөв.

Өчигдөр 06 цаг 00 мин
"Ухаахудагийн сонсгол” болж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удирдах уу?

Тавантолгойн нүүрсний ордын лицензийг 2008 онд төрд шилжүүлэн авсан.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

Уржигдар 13 цаг 57 мин
Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Уржигдар 13 цаг 54 мин
Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Уржигдар 13 цаг 41 мин
ШҮҮХ: "MCS" группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

Уржигдар 13 цаг 31 мин