ИНҮТ-ийн төлөөлөгчид “Аэротай”-д зочлов

2025-02-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

ИНҮТ ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд тэргүүтэй төлөөлөгчдийг Тайландын Хаант Улсын “Аэронотикал Радио Тайланд” ХХК (АЭРОТАЙ) компанийн Ерөнхийлөгч Нопасит Чакпитак хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Хамтын ажиллагааны Санамж бичиг зурах ажлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

ИНҮТ ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд “Аэронотикал Радио Тайланд” ХХК-ийн ерөнхийлөгч Нопасит Чакпитактай хийсэн уулзалтын үеэр “Монгол Улсын иргэний нисэхийн байгууллага болон Тайландын Хаант улсын Аэротай компани олон жилийн турш хамтын ажиллагаагаа жил бүр өргөжүүлэн бэхжүүлж, мэдлэг мэдээллээ тогтмол солилцон ирсэн түүхэн уламжлалт, найрсаг харилцаатай байгууллагууд билээ. Түүгээр ч барахгүй олон төсөл хөтөлбөр хамтран амжилттай хэрэгжүүлж, манай олон арван ATC, ATSEP нарын мэдлэг чадварыг дээшлүүлж, үйлдвэрлэлийн тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаад хамт олныхоо өмнөөс болон хувиасаа гүн талархлаа илэрхийлье. Аэротай компани нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, олон улсын болон бүс нутгийн чанартай томоохон хурал, чуулга уулзалтууд зохион байгуулж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Ази, Номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууддаа үлгэрлэж байгаад талархахын хамт та бүхнээс суралцан, туршлага судлах хүсэлтэй буйгаа энэ дашрамд дурдъя. Цаашид ИНҮТ ТӨХХК, Аэротай компани хоорондын харилцаа шинэ шатанд гарч, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд ИНҮТ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхээс эрхэм ерөнхийлөгч болон Аэротай компанийн төлөөлөгчдийг Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцох албан урилгыг уламжилсан байна.

Мөн ИНҮТ ТӨХХК-ийн төлөөлөгчид “Аэротай”-ын Нислэгийн хөдөлгөөний удирдлага хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Сүнан Нимфүк, Бизнес хөгжил, инженерчлэл хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Сүрачай Нупром нартай уулзаж, хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа, мэргэжилтэн солилцоо, туршлага судлах зэрэг чиглэлээр ажлын уулзалт хийж “Аэротай”-ын шинэ бүсийн удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцан, сургалтын төвийн үйл ажиллагаатай нь танилцан ИНҮТ ТӨХХК-ийн ажилтнуудын сургалтын талаар хэлэлцлээ. Түүнчлэн энэхүү уулзалтын үеэр тус байгууллагын санхүүгийн хэлтсийн мэргэжилтнүүд ИНҮТ ТӨХХК-ийн төлөөлөгчдийн хүсэлтээр Аэротай компанийн санхүү төлөвлөлт, навигацийн орлого тооцох аргачлалын талаар танилцуулга хийлээ гэж ИНҮТ-өөс мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17