Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” Үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад Шадар сайд С.Амарсайхан оролцлоо

2025-02-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

✅Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. Энэ хэрээр малчдын орлого, амьжиргаа сайжирч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар шинэ шатанд хөгжих юм.

✅Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна. Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт гэхэд л 2024 оны байдлаар нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа юм. Бид жилдээ ноос, ноолууран хувцас, арьс, шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая ам.доллараар гадаадаас худалдан авч байна. Энэ бол чаддаг байсан зүйлээ чадахгүй болсны тод илрэл юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо. Түүнчлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын 4” үндэсний хөдөлгөөнийг уялдуулж, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэйг Төрийн тэргүүн анхааруулж байна.

✅Манай улс жилд дунджаар 30 мянга орчим тонн ноос, ноолуур бэлтгэх боломжтой ч үүнийхээ 70 гаруй хувийг зөвхөн угааж экспортолдог. Арьс, ширний боловсруулалтын түвшин дөнгөж 30 хувьтай байна. Тиймээс Улс орон даяар өрнөж буй “Цагаан алт” “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан мах, сүү цагаан идээ, арьс шир, ноос ноолуураа боловсруулах, экспортлох зорилгоор малчдад хөрөнгө оруулалтын зээл олгож малынхаа үржил шимийг сайжруулан хүртэх боломж олгож байна. “Бүсчилсэн хөгжлийн” бодлогыг хэрэгжүүлэхдээ ч бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэр, томоохон бүтээн байгуулалтыг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

✅Төрийн бодлогыг ажил хэрэг болгож, амьдралын хөрсөнд буулгах нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж, ард иргэд, малчид билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар төдийгүй төрийн бүх шатанд хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллах бодлого баримталж байна.

Сүгсэлзүүр сүгсэлзэж!!! Ёохолзуур ёохолзож байна!!!!
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17