З.БАТЦЭЦЭГ
Зурхайчид бар, нохой хоёрыг ураг төрлийн холбоотой гэж үздэг. Тиймээс 2022 онд Хар усан бар нь нохой жилтнүүдэд олон өөрчлөлтийг бэлдсэн.
Нохой жилийн ерөнхий тодорхойлолт:
Төрсөн он: 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Дорнын зурхайд нохой жил хамгийн ариун шударга амьтны тоонд ордог. Нохой жилтнүүд шудара, зарчимч, хүүхэд байхаасаа идеалист. Нөхөрлөлдөө үнэнч, ямар ч харьцаанд худал хуурмагийг тэвчдэггүй. Нохой шударга ёсыг эрхэмлэдэг бөгөөд хэрэв түүний хүрээлэн буй орчноос хэн нэгэн нь өөдгүй авир гаргавал нохой түүнээс эргэлзэлгүйгээр харьцаагаа тасалдаг. Гаднаа хархад тайван байдаг ч, их мэдрэг, азгүйтэл асуудал үүсвэл сэтгэлээр их унадаг. Энэ байдлаас гарч эргээд баяр баясгалантай болход найз нөхөд нь их тус болдог. Найз нөхөд нь түүний хувьд чухал байр суурийг эзэлдэг боловч үүнийгээ ил гаргаад байдаггүй. Тэд өөрийгөө үгээр биш үйлдлээрээ илэрхийлдэг. Хайртай хүндээ хамгийн сайн хамтрагч, гэр бүлдээ хамгийн халамжтай нь байж чаддаг. Тэдний хажууд байхдаа бусад хүмүүс өөртөө илүү итгэлтэй, зоригтой болдог байна. Харин нохой жилтнүүд өөрсдөө заримдаа эргэлзэж, ирээдүйн төлөө үндсэлгүйгээр санаа зовдог. Тиймээс хайр, халамж, анхаарал дунд байхаараа тэд өөртөө илүү итгэдэг. Гэхдээ ямар нэгэн асуудал тулгархад ганцаараа бүгдийг шийдэх чадвартай, хатуу нэгэн болж хувирдаг. Өөрийх нь ойр дотны хүн рүү дайрвал тэр онцгой илүү ширүүн болох чадвартай. Өөрийг нь дорд үзэж байгаа хүнийг их тоодоггүй, өөрөө тэр түвшин рүү буухгүй гэж үздэг. Харин ойр дотны хүн рүү нь дайрхыг тэвчдэггүй.
Тэд гэртээ байх дуртай ч, бас идэвхитэй ажиллах нь тэдэнд чухал. Хамгийн гол нь тэдэнд 2 том зан бий- ажил хэрэгч, өглөгч. Тэр үнэтэй бэлэг бэлэглэх дуртай ч, үүний төлөө бүх мөнгөө үрэхгүй. Түүний хувьд санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэн заавал хадгаламжтай байх нь чухал. Тйимээс тэд мөнгө олж чаддаг хүмүүс.
Нохой жилтний үндсэн 2 сул тал нь- гунигт автсан үедээ залхуу. Сэтгэл гутралын үед бүтэн өдөр гэрээсээ гарахгүй, юу ч хийхгүй сууж чаддаг. Нөгөө сул тал нь спортлог биш. Тэд эрүүл мэндийн асуудалтай байдаг ба спортоор хичээллэх нь хэрэгтэй юм.
2022 онд тэдний хувьд өөдрөг жил байх болно, ажил хэрэг дээр тайван, уран бүтээлд онгод сайтай байна. Орлого мөнгөний хувьд өссөн жил болно. Оны эхэнд ажлаа солисон нохой жилтнүүд азтай байх болно. Удирдлагууд тэдний хөдөлмөрч, хариуцлагатай зан чанарыг хурдан олж харах болно.
Хайр сэтгэлийн тал дээр: тэдний хувьд ажил гол байр суурийг эзэлдэг ч, энэ жил тийм биш байна. Ганц бие нохой жилтнүүд хуучин хайртайгаа эргэж учрах магадлалтай. Бар жилд тэдэнд аз жаргал, мартагдашгүй сэтгэгдлийг үлдээнэ. Хувийн амьдралд өөрчлөлт орох жил. Гэр бүлтэй нохой жилтний хувьд гэр бүлийн уур амьсгал тайван, амгалан байна.
Эрүүл мэндийн хувьд 2022 онд нохой жилтнүүд нүдний хараа, нуруу, үе мөчид анхаарах хэрэгтэй. Түрүү жил тэд их ажилласан тул энэ жил эрч хүчээ нөхөхийн тулд сайн амрах нь зүйтэй. Спортоор хичээллэхийг бас мартаж болохгүй- зааланд хичээллэх, бүжиг, усанд сэлэлт сайн тохирно.
Эх сурвалж: www.sputnik.ru