ОХУ-ын Роскосмос Сансрын агентлагаас "Ангара А-5" хэмээх хүнд даацын цойлуур пуужингийнхаа гурав дахь туршилтыг арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн.
Цойлуурыг Оросын баруун хойд зүгт орших Плесецк сансрын станцаас хөөргөсөн. Пуужин дэлхийн нам тойрог замд хүрсэн боловч "Персей" хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас төлөвлөсний дагуу өндрөө авч чадаагүй байна.
Улмаар пуужингийн зарим эд анги энэ долоо хоногтоо багтан дэлхий дээр эргэн унах магадлал өндөр байгааг шинжээчид хэллээ.
Пуужингаас үлдсэн удирдлагагүй хэсгийг CosmoSapiens хянаж байгаа бөгөөд Номхон далайд унаж хүн амд хохирол учрахгүй байх магадлал бий.