“Эрдмийн хонх” ёслол болно

2021-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж буй  шилдэг есөн оюутан,  оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулан  “Эрдмийн хонх”  тэргүүн дээд шагнал болох  цом, хүндэт өргөмжлөл олгох ёслолыг “Нийгмийн ардчилал” Монголын оюутны Холбооноос ирэх сарын 7-нд хийнэ.

Шилдгүүдийг  нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн, техник технологийн, спортын% соёл, анагаах ухааны гэхчлэн 10 чиглэлээр тодруулна.  Харин шалгуур нь монгол оюутны нэр хүндийг улс орон, тив дэлхийн хэмжээнд гаргасан, суралцаж буй мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэн судлагаа шинжилгээ хийдэг,  манлайлан эерэг үлгэр дууриалал үзүүлдэг, шинэ биет бүтээл гаргасан байх гэхчлэн тодорхой зааж өгчээ. Нэр дэвшүүлэхэд  сургуулийн захиргаа, оюутны байгууллага болон хувь оюутан өөрийн нэрээ дэвшүүлж болно. Нэр дэвшүүлж буй үндэслэл, холбогдох материалыг namokh.mn@gmail.com хаягаар илгээх юм байна.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: Энэ сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Шалгаруулалт: Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн материалуудаас салбар тус бүрд шилдэг оюутныг шаргаруулан ирэх сарын 7-нд  Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах ЭРДМИЙН ХОНХ Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуудах ёслолын арга хэмжээн дээр  шагналыг гардуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооны фейсбүүк хуудас болон 9904 5810, 99330509 дугааруудаас авах боломжтой.

 

Эх сурвалж: Polit.mn

 

 

 

 

Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

11 цаг 34 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

12 цаг 33 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

12 цаг 34 мин
Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

12 цаг 36 мин
Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

12 цаг 37 мин
Боомтуудын өргөтгөл, шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолуудыг баталж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралда

12 цаг 57 мин
Датаг хугацаагүй болгохыг шаардлаа

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчинг

13 цаг 0 мин
Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байна

Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байгаа

17 цаг 20 мин
Д.Нямжавд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан үндэслэлээр найман жилийн хорих ял оноожээ

Д.Нямжавд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан үндэслэлээр найман жилийн хорих ял оноожээ

17 цаг 32 мин
Хар арьстнуудын геттогоос гаралтай анхны тэрбумтан эмэгтэй Опра Винфри 71 нас хүрлээ

Хар арьстнуудын геттогоос гаралтай анхны тэрбумтан эмэгтэй Опра Винфри 71 нас хүрлээ

17 цаг 41 мин