Роснефть жилд нэг сая тонн шатахуун нийлүүлнэ

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

“Роснефть”-тэй хийсэн гэрээ манай улсад ашигтай хэмээн албаныхан онцолдог. Харин шатахууны үнэ өсөхгүй нь хэмээн иргэд алга ташин баярлаж суусан нь саяхан. Гэтэл сүүлийн үед шатахууны үнэ өснө гэх яриа чих дэлсэх болов. Гэрээний дараах үнийн өсөлтийг ойлгож хүлээн авахгүй байгаагаа жолооч нар илэрхийлж байна. Сүхбаатар дүүргийн иргэн Д.Жамц “Шатахууны үнэ өсчихвөл бүр л хэцүү болох байх” гэв. Энэ мэтчилэн хүмүүс гэрээний дараа бүх зүйл сайхан болохыг хүлээсэн ч байдал эсрэг урсгалтай болоод байх шиг. Үүнийг албаны хүн тайлбарлахдаа валютын ханшийн өсөлтөөс бүх зүйл шалтгаална гэв. Хэрэв шатахууны үнэ өсвөл валютын ханш буруутан нь байх бололтой. Өнгөрсөн жилүүдэд үнийн өсөлтийг шатахууны үнийн болон валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарладаг байлаа. Харин өдгөө ганцхан валютын ханш бүх зүйлийн зангилаа гэдэг болжээ.

Бид шатахууны хэрэг­лээнийхээ 60 ху­вийг ОХУ-аас авдаг. Өнгөр­сөн сард тус улсад зохиогд­сон Олон улсын эдийн зас­гийн форумын үеэр Газрын тосны газар, нефт импортлогчид ч ганзага хоосонгүй ирсэнд талархаж байсан. “Роснефть” компани “Магнай Трейд”, “НИК”, “Шунхлай” групптэй хамт­­ран ажиллах, газрын тос­ны бүтээгдэхүүнээр хан­гах таван жил хүр­тэлх хугацаагаар гэрээ бай­гуулсан юм. Ма­най улсын жилийн хэрэгцээнд 1.5 сая тонн шатахуун зарцуулдаг. Үүний нэг сая гаруй тонн газрын тосны бүтээг­дэхүүнийг манай улсад тус компани нийлүүлэх юм байна.

Энэ сарын байдлаар АИ92 шатахууныг нэг тонн нь 1036 ам.доллараар худалдан авсан бол дизель түлшийг 959-өөр авчээ. Энэ нь Наушик боомтоор орж ирсэн үнэ бөгөөд бидний хэлж заншсанаар хилийн үнэ аж. Мөн Сингапурын биржийн өртгөөр гэрээгээ хийснээр өм­нөхөөсөө ч хямдаар шата­хуун нийлүүлэхээр бол­сон байна. “Роснефть” компанитай урт хуга­цааны гэрээ бай­гуулс­ны үр дүн нь энэ юм.

Энэ гэрээний тухай тус компанийн ерөнхийлөгч Игорь Сечин “Монголын зах зээл ирээдүйтэй. Тиймээс манай компани Монголд итгэлтэй, бат бөх байр суурьтай боллоо” хэмээн хэлсэн байдаг. Импортлогч компанийн төлөөллүүд “Бид гэрээний төсөлд нэлээд хугацаа зарцуулж ажилласан. Сингапурын биржийн үнээр гэрээ хийлээ. Энэ нь олон талын ач холбогдолтой” гэсэн байв.

 

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

34 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

43 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

52 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 44 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 2 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 28 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 28 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин