Томордоггүй бичил бизнесийнхэн

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Манай улсын нийт аж ахуйн нэгжийн 90 гаруй хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эзэлж, энэ салбарт 400 гаруй мянган хүн ажиллаж байна. Монгол Улс 2005 онд анх “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрөө баталсан. Тэр үед бичил бизнес болон жижиг үйлдвэрлэлийг дэмжихээр төр нэг тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан бол 2009-2010 онд 60.8 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийнхэн 1-4 жилийн хугацаанд өрхийн орлого олдог байдлаасаа ахисангүй. Бүр арван жил болсон ч жижиг, дунд гэдэг ангилалаасаа салж чадаагүй үйлдвэр олон байна.

 

АРВАН ЖИЛИЙН НАСГҮЙ МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ

Дэлхийн банк жижиг бизнесийг микро, жижиг, дунд гэж ангилан тэдний хөрөнгийн хэмжээг 20-2000 ам.доллароос хэтэрдэггүй гэж дүгнэжээ. Мөн ажилчдынх нь тоог 2-100 хүртэл байна гэж судалсан байна. Харин манай жижиг, дунд үйлдвэрүүд 100 битгий хэл түүний тал хувьд нь ч хүрэхгүй байгааг МҮХАҮТ-аас судалжээ. Солонгос, Япон, Сингапур зэрэг Азийн орнууд болон манай хоёр хөрш улс жижиг, дунд үйлдвэрээ уул уурхай, аж үйлдвэр тээвэр, барилга, үйлчилгээ, бөөний болон жижиглэн худалдаа, хөдөө аж ахуй, хүнс, тоног төхөөрөмж, аж үйлдвэр, шинжлэх ухаан зэргээр олон төрлөөр ангилдаг байна. Өөрөөр хэлбэл, эдгээр орон салбар бүрт жижиг үйлдвэр ажиллуулдаг гэсэн үг. Харин Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эсгийгээр улавч, шаахай урлах, ноос ноолуураар хувцас хийх, таван хошуу малынхаа сүүгээр тараг айраг, ааруул хурууд хийхээс хэтэрсэнгүй. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газраас хийсэн судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 35 хувь нь 1-5 жил, 30 хувь нь 5-10 жил, 24 хувь нь 10-аас дээш жил, 10 хувь нь нэг жил тогтмол үйл ажиллагаа явуулжээ. Тэд үүнийгээ банкны өндөр хүүтэй зээлээс болж дорвитой ахиж чадахгүй байсаар хаалгаа барьдаг гэж тайлбарласан байдаг. Бичил бизнесийнхний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн арьсан эдлэл, түлхүүрийн оосор, бэлэг дурсгал зэргээр хэмжигдэхэд  хөлөө олох хүртэл нь төрөөс 1.5-2 жил дэмжихгүй  байгаа. Мөн үндэсний томоохон компаниудын дэмжлэг, дүүрэг, аймаг, сум, багт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хангалтгүй. Төрөөс ядуурлыг бууруулах хөтөлбөр гардаг ч хамрах хүрээ нь хязгаарлагдмал байгаа нь нөлөөлдөг байна.

 

БИЧИЛ БИЗНЕС ДЭХ ТҮРЭЭСИЙН ТҮРЭМГИЙЛЭЛ

Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үнэ өндөр, борлуулалт нь удаан байгаа нь түрээс, түүхий эдийн ханш, элдэв татвар татаасаас болж буйг бизнесийн удирдлагын менежментийн мэргэжилтнүүд хэллээ. Тэд жижиг үйлдвэрийг боомилж байгаа эдгээр шалтгаанаас төр нэн түрүүнд түрээсийн төлбөрийг анхаарахыг онцолсон юм. Учир нь аливаа бизнес эрхлэхэд хамгийн түрүүлж үйлдвэрлэл явуулах байр хэрэгтэй болдог. Монголын нөхцөлд өөрийн гэсэн байртай үйлдвэрлэл эрхлэгчид бараг байдаггүй. Тиймээс төр тэднийг түрээсийн дарамтад орохоос “аварч” үйлдвэрлэлийн байр, түрээсийн хөнгөлөлтөөр дэмжих шаардлагатай аж. Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэгчид сарын орлогынхоо 40-60 хувийг өгч байгааг онцолсон  байна.

 

ЖИЖИГ ҮЙЛДВЭРЭЭС ТОМ КОРПОРАЦИ ХҮРТЭЛХ ГАДНЫ ТУРШЛАГА

БНСУ-ын эдийн засаг маш хурдацтай хөгжиж, богино хугацаанд хөгжингүй орнуудын тоонд багтсан нь олон улсын эдийн  засагч, судлаачдын анхаарлыг ихэд татаж, энэ талаар нэлээд судалгаа хийжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеэс эхэлсэн эдийн засгийн өсөлтөд Солонгосын “Samsung”, “LG” зэрэг толгой компаниуд нь гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Гэхдээ тэд жижиг, дунд үйлдвэрээс эхэлж, томоохон корпараци  болтлоо өсөн, дэвшсэн байдаг. Энэ амжилтад Солонгос улс жижиг, дунд үйлдвэрээ дэмжиж, зөв зохион байгуулсан гол үүрэг гүйцэтгэсэн байна. Өнөөдөр АНУ-д ажил хийж байгаа нийт хүний 53, Японд 71, Европын холбооны улсуудад ажилтай бизнес эрхэлж байгаа  хүмүүсийн тал нь жижиг, дунд үйлдвэр эрхэлж байгаа аж.

АНУ-д жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарчим өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлж Жижиг бизнесийн захиргааг байгуулжээ. Тус захиргаа үйлдвэрлэгчдийн эрх ашгийг засгийн газрын төвшинд хамгаалж, томоохон хотууд дахь салбараараа дамжуулж бүх мужид бодлогоо хэрэгжүүлдэг байна. Мөн тус улс энэ салбарт зориулсан тусгай хуультай.  Жижиг бизнесийн тухай хуульдаа “Хувийн бизнес, шударга өрсөлдөөнд сууриласан манай эдийн засаг жижиг, дунд үйлдвэрлэлгүйгээр хөгжих боломжгүй” гэж заажээ. Төр болон Жижиг бизнесийн бахиргаа жижиг, дунд үйлдвэрлэгчдийг  санхүүгийн эх үүсврээр дэмжиж, зохион байгуулалтын ажилд нь тусалж, энэ салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байхыг чанга баримталдаг байна. Харин Японд энэ салбарыг төрийн байгууллагууд  хариуцдаг байна. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийн газар  нь монополийн эсрэг хуулийн хэрэгжилтийг хянах, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих, гэрээ байгуулах үед захиалагч болон гүйцэтгэгчийн хариуцлагын төвшинг тодорхойлж өгдөг байна. Тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээлийн үнийг хатуу барьснаар засгийн газар үнийн өсөлтийг хянаж, инфляцийн эсрэг зогсдог аж. Тус улс жижиг үйлдвэрлэгчдийг санхүүгээр дэмжих аргыг хялбарчлахын тулд Японы засгийн газар Жижиг, дунд үйлдвэрүүдийн даатгалын корпораци, Зээлийн баталгаа олгогч холбоодуудыг байгуулжээ. Мөн өндөр технологийг хөгжүүлэхэхд хувь нэмрээ оруулж буй жижг, дунд үйлдвэрлэгчдийн хөгжлийн  үе шат болгонд зээл, хөнгөлөлт,  тусламж үзүүлдэг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

2 цаг 49 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 9 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 14 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 16 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 20 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 22 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 26 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

14 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

14 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

14 цаг 35 мин