Э.Болормаа: Монгол Улс ямар замаар явах вэ гэдэг шийдлийг өөрсдөө л гаргах ёстой

2021-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Тэгвэл ээлжит зочноор оролцсон  Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа “Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийг тэлж,  нэг хүнд ногдох  ДНБ-ий хэмжээг өсгөхөд чиглэнэ. Нэг үгээр хэлбэл  4000 ам.долларыг 8000 болгохыг зорино. Дэлхийн дундаж эдийн засгийн өсөлт 2-4 хувь хүрэхээс биш тэр болгон хоёр оронтой тоо руу ордоггүй. Тиймээс 8000 болгох зорилт маань ганц хоёр жилд хүрч чадах зорилт арай биш. Гэхдээ хамгийн чухал нь бид тэр зорилт руу тэмүүлсэн алхмуудаа өнөөдөр хийж эдийн засгийн бодлого тогтвортой байх ёстой.

Засгийн газар шинэ сэргэлтийн бодлого баримтлахаа зарлаж, ирэх оны төсвийг мөчлөг сөрсөн хөгжлийн төсөв гэж тодорхойлж нэлээдгүй шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ нэгэнт тогтсон системийг өөрчлөх, томоохон реформ хийх гэдэг бас амаргүй. Төсвөөс гадна шинэ сэргэлтийн бодлогыг ерөнхий зургаар нь харвал нэлээн өргөн хүрээний либералчлал, зарим талаар шинэ боломж ч байж магадгүй гэж харж байгаа. Сүүлийн 30 жилийн эдийн засгийн тогтворгүй байдал нь бизнесийн жам ёсны хөгжилд маш их нөлөөлсөн. Магадгүй төр бүх зүйлд хэтэрхий оролцож, зөв голдрил алдагдсанаас төр өөрийгөө тодорхой хэмжээнд хязгаарлахаас аргагүй болж байна. Төрд байгаа мэдээллийг бүх шат дамжлагад хүртээмжтэй ашиглах ёстой байтал бизнес хийхийн тулд яагаад төрийн хийх ёстой ажлыг хувийн хэвшил гүйцэтгэж, хэдэн арван бичиг баримт бүрдүүлж цаг зав, хөрөнгөө үрэх ёстой юм гэдгийг эргэж харах ёстой.  Ер нь энгийнээр хэлэхэд хотын түгжрэлийн үндсэн шалтгааны нэгийг төрийн байгууллага дамжиж ажил хөөцөлдөхтэй ч холбоотой гэж бодож байна. Эргээд энэ байдал ажлын бүтээмжид ч нөлөөлнө. Төр жамаараа яваа хөгжлийг жам бусаар хөндлөнгөөс чөдөрлөн хазаарлагч биш, харин дэмжин тэтгэгч байх шаардлагатай.

Хоёр том хөршийн дунд оршдог манай орны хувьд эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх шаардлагыг цаг ямагт анхаарч үзэж байх учиртай. Гадны туршлагыг судалж, сурч мэдэх зүйл их ч тухайн улс орнуудын жишээ болгон Монголд тохирно гэсэн үг бас биш. Цаашид Монгол Улс ямар замаар явах вэ гэдэг шийдлийг бид өөрсдөө л гаргах ёстой”  гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

sereenin
ene ter busad ulsiinhaa hugjliig yrij mangartaad bn uu? unuudur yun 4000 baitugai 40 am dlrt hurehgui l bgaa shuudee . ta nar bl yahav gadaadad biee unelej ovoo heden mungutei blj iree biz . gevch iim undur alban tushaalaas ingej burj bas bolohgui l bhdaa!
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

35 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

35 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

35 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

35 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

35 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

35 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

35 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

35 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

35 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

14 цаг 57 мин