Сайд нарт хариуцлага тооцохыг бүлэг Л.Оюун-Эрдэнийн мэдэлд үлдээв

2021-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ 

УИХ дахь МАН-ын бүлэг  аливаа асуудалд хэрхэн хандаж, ямар байр суурь илэрхийлэх нь олон нийтийн анхаарлыг татсаар  ирсэн. Үнэмлэхүй олонх болсон өнөөгийн нөхцөлд энэ хандлага  лавширч, нийгмийн зүгээс тавих шаардлага, сөрөг хүчний шүүмжлэл улам бүр чангарч байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед Засгийн газар, нэр бүхий сайд нарыг тойрсон хариуцлага тооцох тухай асуудал юм. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Covid-19 буюу цар тахлын нөхцөл байдал,  шатахууны хомсдол, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан зарим сайдад хариуцлага тооцох эсэх асуудлыг ирэх даваа гарагт хөндөн ярилцахаар болсон” гэсэн байр суурийг хэлж байв. Харин өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар энэ талаар яриагүй гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ эрх баригч нам энэ тухай огт хөндөөгүй биш бололтой. Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад “Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүд, олонх зөвхөн санал хэлэх л эрхтэй. Тиймээс сайд нартай хариуцлага тооцох асуудлыг бүлэг хэлэлцэж, чиглэл өгөхгүй” гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээс хоёр зүйл тодорхой “уншигдав”. Юу гэвэл МАН-ын бүлэг дээрх асуудлыг  Үндсэн хуульд заасанчлан Ерөнхий сайдынхаа мэдэлд үлдээжээ. Хоёрдугаарт, бүлгийн гишүүд хэн ямар алдаа дутагдал гаргасан тухайд саналаа  хэлсэн  гэж  ойлгогдож байгаа юм. 
Тэгэхээр нэр бүхий сайд нараа  хамгаалж үлдэх үү, явуулах уу гэдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 хувь шалтгаалахаар болж байна.   Аль  аль нь эрсдэлтэй  алхам  хэдий ч  алдааг өмөөрвөл яваандаа Засгийн газар сууриараа ганхах нь ойлгомжтой.  Цаашлаад Ерөнхий сайдад өөрт нь халтай. Иймд хүссэн ч, эс хүссэн ч Засгийн газрын бүтцэд ойрын үед  “засвар” орох нь тодорхой болжээ. 
 УИХ дахь хоёр намын бүлгээр өчигдөр  хэлэлцсэн цаг үеийн гол асуудал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл байсан.  МАН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.  “Хугацаанд батлах нь зүйтэй” гэдэгт санал нэгджээ.  Ингэхдээ  2022 оны төсвийн орлогыг шахах, төлөвлөх, түүнчлэн зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгох, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэхэд Сангийн яамыг  сайн ажилласан гэж дүгнэжээ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.12 МЯГМАР № 200 (6677)

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

50 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

50 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

50 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

50 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

50 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

50 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

50 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

50 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

50 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 12 мин