Б.ОД
УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр "ХӨСҮТ-д засвар хийгээгүй удсан байна. Ирэх оны төсөвт тус эмнэлгийн засварт зориулж тусгайлан төсөв тавих боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Тэрбээр "ХӨСҮТ-ийн нөхцөл байдал үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Би өөрөө хэвтэж эмчлүүлж байсан. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтууд дээр ХӨСҮТ, ХСҮТ зэрэг эмнэлэгт онцгой анхаарч байгаа.Гэхдээ дорвитой ажил хийе гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийе гэвэл дийлэхгүй болов уу. 100 гаруй сая долларын бүтээн байгуулалт хийж байж шийднэ.Гаднын донор байгууллагуудын зээл тусламжаар энэ асуудлыг шийдэхээр судалж байгаа" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Сорооноо
Солиороод байх юмаа.Жавхлан сангийн сайд хийх хэмжээний хүн биш юмаа.Ер нь рдоогийн засгийн газарт ажлаа хийж чадах чадвартай боломжтой хүн ыайхгүй юм бишүү. Бүгдийг нь тараах юмсаан.