ЗТХЯ: Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын ачаатай 4400 чингэлэг зогсож байна

2021-10-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Чуулганы нэгдсэн хуралдаанд  Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нүүрсний экспортын жолооч, тээвэрлэгч болон бусад ажиллагсдыг коронавирусын эсрэг вакцинд нэн даруй хамруулах, халдваргүй ногоон бүс чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Цагаан хад суурьшлын бүсийн иргэд, экспортын тээврийн жолооч нийлсэн 18600 орчим иргэнийг коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцины 1, 2 дугаар тунд хамруулсан. Мөн нүүрс тээврийн жолооч нарыг вакцины нэмэлт 3 дугаар тунд хамруулах ажил эхэлсэн. Цагаан хад суурьшлын бүсийг ногоон бүс байлгах зорилгоор Гашуунсухайт боомтын төрийн гурван байгууллагын 99 албан хаагч 23 цэгт пост байгуулан Зэвсэгт хүчний 50 цэрэгтэй хамтран 24 цагаар ээлжээр эргүүлээр ажиллаж байна.

Мөн нүүрс тээврийн жолооч нар БНХАУ-ын Ганц мод боомтод хийсэн шинжилгээгээр Коронавирусын халдвар илэрч тээвэрлэлт зогсох эрсдэл үүсэж байгаа тул жолооч нарыг 40 хүртэл хүнтэй “Битүүмжилсэн баг”-ийн зохион байгуулалтад оруулан тээвэрлэлтэд ажиллуулж байна. Хэрэв битүүмжилсэн багийн нэг жолоочоос халдвар илэрсэн тохиолдолд тухайн багийн жолооч нарыг бүгдийг нь Цагаанхад суурьшлын бүсээс гаргах арга хэмжээг авч байна. Өнөөдрийн байдлаар Цагаанхад суурьшлын бүсэд 124 битүүмжилсэн багийн 3402 жолооч байна.

Тяньжин боомт дээр энэ сарын эхний 7 хоногт 9 галт тэрэг, 530 чингэлэг ачигдсан. Өнөөдрийн байдлаарТяньжин боомт дээр Монгол Улсын импортын ачаатай 4400 чингэлэг зогсож байна. Эрээн өртөөнд 2021 оны зургадугаар сараас хойш нийт 2243 вагон ачигдсан байна гэсэн мэдээлэл өглөө.

Гашуунсухайт, Цагаан хаданд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдварын тархалт идэвжсэн учраас шинжилгээний цэгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Гол нь шинжилгээний арга, тоног төхөөрөмж адил атлаа манай талд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан атлаа хятадын талд өгөхөд эерэг гардаг. Ийм асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудал тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. Энэ чиглэлээр хоёр гол арга хэмжээ авч байгаа. Нэгд, хятадын талаас тавьсан саналын дагуу битүүмжилсэн баг буюу бөмбөлгийн системийг хэрэгжүүлж байна. Жолооч нарыг бөөнд нь байлгах их эрсдэлтэй. Тиймээс төвлөрлийг сааруулах арга хэмжээ авсан. Одоогоор мэргэжлийн хяналтаас тавьсан шаардлагыг хангасан 26 бөмбөлөг үүссэн байгаа. Цагаан хаданд гаднаас оруулах, дотроос гарахаа ч цэгцлэх шаардлагын үүднээс эмнэлгийн байр түрээслээд, вирусийн шинжилгээний лабаоратори ажиллуулж эхлээд байна. Цаашдаа цагаан хадын боомтыг чанд харуул  хамгаалалттай болгож, хөдөлгөөн, дэг журмыг цэгцлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Иргэн
Төмөр замаа тавьчихсан байсан бол юу гэж ингэж зовж байхав, энэ жийнгоогийн хийсэн ажил уу?
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

44 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

44 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

44 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

44 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

44 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

44 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

44 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

44 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

44 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 6 мин