Монголд 150 саяын хөрөнгө оруулсан бол оршин суух зөвшөөрөл олгохоор тусгажээ

2021-10-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Намрын чуулган нээлтээ хийснээс хойшхи анхны хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээлийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох, гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Судалгаанаас харахад 2013 оноос манай нэг хөрш улсын хөрөнгө оруулалттай компани 70-80 хувийг нь эзэлж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээнээс харахад Канад улс нэгдүгээрт, БНХАУ хоёрдугаарт бичигдэж байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэллээ. 

 Т.Доржханд: 
-Бид 10 тэрбум ам.долларын эдийн засаг дээр сүүлийн 10 жил гацчихаад байна. 
Хамгийн сүүлийн боломж гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт авахын давуу тал нь өр үүсгэхгүй, хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрнэ. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй. 

 Ц.Даваасүрэн: 
-Хуулийн төслийг дэмжихгүй . Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдад тавигддаг 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гэдэг шаардлагыг авч хаяад Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гээд заалт оруулж ирж байна. Энэ заалтаар худалдан авсан байр эсвэл үнэтэй машинаа харуулчихад л Монголд оршин суух зөвшөөрөл авах юм байна. Үүнээс болгоомжилд, энэ хуулийн төслийг ҮАБЗ-өөр ярилцах нь зүйтэй гэж үзэж байна. 

Х.Ганхуяг: 
-Визтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдээд явах боломжтой. Өнөөдрийн хуулиар таван тэрбум ам.доллар оруулж ирээд 50 мянган хятад иргэнийг суурьшуулах жинхэнэ боломжтой байгаа шүү. Дараа нь 100 мянган ам.долларыг хэрхэн ашигласан гэдэг нь ямар ч хяналт алга.

 Ж.Ганбаатар: 
-Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох” гэдэг заалтыг бүхэлд нь хасах нь зөв.

С.Одонтуяа: 
-Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их айж байгаа зүйл бол дээрэм, авлига. Төрийн өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай дээрэм байдаг. Хууль, шүүхийн байгууллагатайгаа хамтарч байгаад гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг. Гадны хөрөнгө оруулагчдын Ионголын улстөрчдөд итгэх итгэлийг яаж сэргээх вэ.

Х.Ганхуяг: 
-Дээрэм, авлига бол шүүхийн журмаар явах ёстой. Гол зарчим нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаж, босго тавилгүй байя л гэж байгаа юм.  

Ж.Сүхбаатар:
-Хөрөнгө оруулалтын хуулиар гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шаардлагыг 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгож бууруулж байгаа юм байна. Ингэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулагчдын гэр бүлийн хүмүүсийн тоо хэдээр нэмэгдэх үү, манай улсад ирэх ашиг нь юу вэ. 50 мянган ам.доллар гэдэг нь 150 сая хүрэхгүй төгрөг. Ийм хэмжээний хөрөнгө оруулсан гадаадын иргэдэд манай улсад байнга оршин суух эрхтэй болох юм байна. Эсвэл хууль бусаар Монголд байгаа гадаадын иргэдийн хууль ёсоор байлгах боломж олгож байгаа юм уу.
Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 51.9 хувийн саналаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжив. Үүний дараа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлснийг хэлэлцэж   79.1 хувийн саналаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

   Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)        

Хэрүүлч
Өнөөгийн ард түмний өөдрөгөөр сэтгэх орон зай ойрын ирээдүйд лав өгөхгүй л байх шиг. МУ-ын Төр Хятадын аманд өгөх нь ээ.
боль зайл хужаа нараа солиор
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

49 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

49 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

49 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

49 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

49 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

49 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

49 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

49 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

49 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 11 мин