УУХҮЯ: АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

2021-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ
БНХАУ-аас 2021 есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131 тн, ОХУ-аас есдүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тн шатахуун орж ирснийг УУХҮЯ-наас мэдэгдлээ. Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж энэ сард ОХУ-аас 54880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ.

Харин БНХАУ-аас энэ сард 12700 тн шатахуун оруулж ирэхээс эхний 50 вагон 4-ны өдөр орж ирсэн ба дараагийн 100 вагон буюу 5000 тн-ыг Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачиж байна. Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, хоногт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна.

Мөн ОХУ-аас аравдугаар сарын 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тн, аравдугаар сарын 3-ны өдөр 5 вагон 302 тн, 4-ний өдөр 368 тонн, 5-ны өдөр 542 тн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдийг импортлогч компанийн агуулахуудад нийлүүлж эхэлсэн.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний долоо хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд тав хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

29 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

29 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

29 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

29 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

29 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

29 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

29 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

29 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

29 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

14 цаг 51 мин