УИХ-ын дэргэд Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөл байгуулна

2021-10-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Манай улс “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлсэн. Г.Занданшатар “Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах болсныг мэдэгдсэн. Тус зөвлөл нь Улсын Их Хурал болон Засгийн газар, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн байх юм. Энэхүү зөвлөлийг үүсгэн байгуулснаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад чиглэсэн институц болон бодлогын уялдааг бий болгож, шийдвэр гаргалтыг дэмжих, хэрэгжилтийг хангахад тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, сайн туршлага, санаачлагуудыг хуваалцах, техникийн эксперт, зөвлөхүүдийг шаардлагатай үед хангах, дайчлах, олон нийтэд холбогдох мэдээллийг цаг алдалгүй түгээх, үзэл бодол, ашиг сонирхлыг тусгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн газрын Нийтийн институц болон цахим засаглалын хэлтсийн Тогтвортой хөгжлийн зорилгын институцийн асуудал хариуцсан ахлах Давид Лэ Бланк “Тогтвортой хөгжлийн зорилгыг үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэсэн  институцийн зохицуулалтад баримталж буй дэлхийн чиг хандлага ба сайн туршлага” сэдвийн дор илтгэл тавьсан юм. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах үндэсний тогтолцоогоо сайжруулсанаар оролцогч талуудын оролцоог, тэдний үүрэг ролийг нэмэгдүүлэх, хамтын үр дүн гаргах асар их боломжтой. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, хяналт, үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр бусад орны сайн туршлагаас сурах, хуваалцах боломж их байгааг илтгэлдээ дурдаж байлаа.

Энэ үеэр “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах нь: Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг Улсын Их Хурлаар батлуулах нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн панелистаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар оролцож, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсгийг “Цар тахлын үед Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал М.Болдоо ,Монос Групп ХХК-ын Гүйцэтгэх захирал Х.Ананд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар панелистаар оролцлоо.

 

 “Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа хааж, үг хэлсэн юм. Тэрбээр, Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлага, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, тулгарч буй саад бэрхшээл зэрэг асуудлаар нэгдсэн нэг ойлголттой болж, “Тогтвортой хөгжлийн зорилгыг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, дотоодод нутагшуулах нь”, “Цар тахлын үед Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд УИХ дахь гол байнгын хороод болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” бүлэг сэдвээр онцгойлон хэлэлцэж, санал бодол, туршлагаа хуваалцах боломж олгосон арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: www.polit.mn

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

37 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

37 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

37 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

37 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

37 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

37 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

37 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

37 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

37 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

14 цаг 59 мин