Г.Ёндон: Импортын шатахууны тодорхой хувийг авто замаар тээвэрлэнэ

2021-09-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон танилцууллаа. Түүний байр, суурийг хүргэе. 

-Засгийн газар шатахууны хомсдолын талаар ямар шийдвэр гаргасан бэ. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гарц олсон уу? 
-Бид "Роснефть" компаниас сар бүр 28 мянган тонн бензин авах ёстой. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн шатахуун авах захиалга өгсөн байв. ОХУ-аас17 мянган тонн  шатахуун ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1 хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн. Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн. Бид найм хоногийн турш хязгаартай худалдах боллоо. Бээжинд суугаа Элчин сайд нот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдөр таарлаа.  Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, дотоодын төмөр замаар тээвэрлэх ажлыг яаралтай горимоор шуурхай зохион байгуулна. Манай арми, ОБЕГ өөрийн нөөцтэй. Бүх хэрэглэгчид жигд хүртээхийн тулд  хязгаарлалт тавьж байна. Ерөнхий сайд даалгасны дагуу бид буруутай гэж үзсэн албан тушаалтанд арга хэмжээ авна. Мэдээллээ боловсруулаагүй юу, ажилдаа хайнга хандсан уу гэдгийг эхлээд тогтооно.


-Ойрын хоногуудад хаанаас ямар хэмжээтэй шатахуун орж ирэх вэ. Нийлүүлэлт хэвийн үргэлжлэх үү? 
-УУХҮЯ БНХАУ-ын “Петро Чайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43.440 тонн шатахуун  авах захиалга өгсөн. 724 вагонцистерны төмөр замын захиалгын дугаарыг баталгаажуулсан. Хятад улсаас импортлох 724 вагон шатахууны төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай Цай Вэн Руйтай уулзаж, Хятад улсаас худалдан авч буй шатахууны ачилт, төмөр замын тээвэрлэлтийг хурдан хугацаанд, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан. Элчин сайд тус асуудлыг холбогдох байгууллагад уламжлан, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Цаашид БНХАУ-аас Замын-Үүд боомтоор импортлох шатахууны тоо, хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, дотоодын төмөр замаар тээвэрлэх ажлыг яаралтай горимоор шуурхай зохион байгуулна. Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадалтай холбоотойгоор импортоор оруулсан шатахууны тодорхой хувийг авто замаар тээвэрлэнэ.


-Албаныхан ОХУ-ыг зорьсон гэсэн. Уулзалтаас ямар үр дүн хүлээх вэ? 
-Шатахууны хангамж тогтворжих хүртэл шатахууны нөөцийг хэрэглэгчдэд зохицуулалттай түгээх, одоо байгаа нөөцийг оновчтой хуваарилах шаардлага тулгарч байна. БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ-ын “Роснефть” НХН болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын уулзалтыг энэ сарын 21-25-нд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсон.
Манай талаас холбогдох төрийн байгууллага болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл ОХУ-ыг зорьсон. Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох асуудлаар тохиролцохоор төлөвлөөд байна.ОХУ-ын "Роснефть" компани есдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 гаруй хувиар бууруулсантай холбогдуулан хэрэглээнд үүсэж буй зөрүүг бусад эх үүсвэрээс хангах, хангамжийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр УУХҮЯ-ны зүгээс холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

46 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

46 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

46 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

46 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

46 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

46 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

46 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

46 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

46 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 8 мин