Г.Ёндон:БНХАУ-аас 33 мянган тонн АИ-92 шатахуун авахаар мөнгөө төлсөн

2021-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ОХУ-ын Роснефть компани засварын ажил болон дотоодод хийж байгаа хязгаарлалттай холбоотойгоор 17 мянган тонн АИ-92 бензин өгөх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Тиймээс шатахуун импортлогч компаниуд БНХАУ-ын Чайна Ойл компаниас шатахуун авах гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 43300 тонн шатахуун /33300 тонн АИ-92/ худалдан авахаар мөнгөө төлөөд, гэрээгээ баталгаажуулчихсан байсан юм. Гэтэл ОХУ-аас 7500 тонн шатахуун нийлүүлснийхээ дараа үлдсэн 10 мянган тонн шатахууныг аравдугаар сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-аас шатахуун ачуулах боломгүйгээ мэдэгдсэн. Тиймээс ААН-үүд хязгаарлалт тогтоогоод байна. Хязгаарлалт хийснээр шатахууныг 7-8 хоног илүү олон хүнд хүргэх нөхцөл бүрдэж байгаа. БНХАУ-ын Элчин сайдтай өчигдөр уулзсан. Өнөөдөр БНХАУ-ын Бээжинд суугаа Элчин сайд уулзалтууд товлож байна. УУХҮЯ Хөх хотын боловсруулах үйлдвэртэй холбогдож байгаа. Хөх хотоос Улаанбаатар руу ердийн үед вагон тавигдахад 10-14 хоногийн дараа ирдэг юм байна. Бид энэ хугацааг 5-7 хоног болгох төлөвлөгөөтэй зохицуулалт хийж байгаа. Шатахууныг хязгаарлалттай олгож байгаа хугацаанд багтаж бензинийг татан авахаар ажиллаж байгаа гэсэн үг.Гэнэтийн мэдэгдлээс болоод ийм нөхцөл байдал үүссэн. Гэхдээ үүгээр далимдуулаад суухгүй, хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өглөө. Бүх шатанд нягталж, шалгаж үзнэ” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

40 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

40 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

40 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

40 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

40 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

40 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

40 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

40 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

40 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 2 мин