“Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилна”

2021-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй өнөөдөр уулзлаа.  Уулзалтын үеэр ярьсан асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр өнөөдөр өглөө мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ жил Монгол Улс НҮБ-д элссэний 60, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Ирэх жилд Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохионо. Энэ ойн хүрээнд Ерөнхийлөгчийн хувиар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Монгол Улсад айлчлахыг урилаа.Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ дэмжлэг үзүүлнэ, ойрын хугацаанд  А.Гутерреш Монгол Улсад айлчилна гэдгээ илэрхийлсэн. Үүнээс гадна тодорхой хоёр асуудлыг хөндсөн.Нэгдүгээрт, Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барих асуудлыг тавьж, дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын зүгээс хүсэлт болголоо. Үүнийг нааштай хүлээн авч байна.Хоёрдугаарт, НҮБ-ын бүх системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш дахин нотолж, талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэсэн.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцож байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч цахимаар оролцож байсан.Өмнө нь Ерөнхий сайд байх үедээ оролцсоноос хойш дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байгаагаараа ач холбогдолтой." гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

38 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

38 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

38 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

38 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

38 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

38 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

38 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

38 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

38 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 0 мин