УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!

2021-09-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Ямартаа ч хоёр жил хоригдсон хүүхдүүд анги руугаа яарч, хүслийн хонх жингэнэсэн  хөлтэй хөөртэй есдүгээр сарын 1  өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөг, салбарын сайдаас эхлээд бүгд л “хөөрхөн” зураг, хөнгөхөн мэндчилгээгээр булсан гоё ч өдөр байв. Гэтэл энэ гоё өдрийн ард эрсдэл нуугдаж, эцэг эхчүүд битүүхэн айдастайгаар хүүхдүүдээ сургуульд нь үдэв. Арга ч үгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд коронавирусын халдвар огцом нэмэгдэж олон нийтийг сандаргаж байна. Наймдугаар сарын 30-нд 2200 байсан халдварын тохиолдол хоёр хоногт 3800 давлаа. Нас баралт ч нэмэгдлээ. Ерөөсөө л есдүгээр сарын 1-ний өглөөнөөс эрсдэл эхэлжээ.

Мэдээжийн хэрэг цар тахлын эрсдэл дундуур танхимын хичээл оруулж байгаа нь браво. Харин боловсролын салбарыг хоёр жил завсарлах хугацаанд БШУЯ ямар бэлтгэл хийснийг давхар шалгах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан сайд цар тахлын үед хичээл оруулж чадлаа хэмээх амбици, алдраас илүү ард түмний хүүхдүүдийг хамгаалж чадсан уу гэдэг л өнөөгийн нөхцөлд эрхэм сайдад өгөх үнэлгээ болоод байна. Учир нь Засгийн кабинетад багтаж, хамгийн их эрсдэл үүрч байгаа салбарыг удирдаж байгаа хүний хувьд цар тахлын нөхцөл байдал 4000 шахсаныг гайхаж, балмагдаад байх зүйлгүй. Эрдэмтдийн судалгаа, олон улсын хандлагаас эхлээд хэдэн нүүдлийн цаадахыг харсан байх учиртай.  Угаас коронавирустай тэмцэх, олон мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ суудал дээр сууж буй юм.

Халдварын өнөөгийн нөхцөл байдлыг энгийн “нүдээр” харахад л наадмын аялал, амралтаар хөдөө рүү тархсан коронавирус эргээд нийслэлд “цугларч” байгаа хэрэг. Үүн дээр нэмэгдээд олон зуун хүүхэд нэг дор хичээллэх сургууль, цэцэрлэгээр дамжин өрх гэрт тархах бодит эрсдэл тулгарч байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр л салбарын яамны бэлтгэлд сэтгэл дундуур байгаа дуулгая.

Манай улсад цар тахлын халдвар тархахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүд хурал зөвлөгөөнөө цахим болгож, чуулганы танхимдаа шилэн хорготой суух болсон. Жаахан муухайгаар хэлэхэд гишүүд гадуур “тэнэж” яваад халдвар авдаггүй л юм бол чуулганы танхимаас тархах ямар ч боломжгүй. Гишүүн үр шилэн хаалт, шилэн хорготой сууж, олонх нь цахимаар хуралдах дэг тогтоосон юм. Энэ бол цар тахлын халдвараас сэргийлэх олон улсад шалгарсан найдвартай арга гэдгийг Парламентын судалгааны хүрээлэнгээс судалсны үндсэн дээр хэрэгжүүлсэн юм билээ. Гэтэл үнэхээр л хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя гэсэн бол гишүүдэд тавьж өгсөн шиг шилэн хоргыг ангийн ширээ бүрт байрлуулж болох байв. Яахав, гишүүдийнх үнэтэй шилэн хорго биш юм гэхэд хүүхдүүдэд хямдхан хуванцар хаалт байсан ч болно шүү дээ. Эцэг эхчүүд УОК-ын анхааруулсны дагуу зай барих, хоорондоо ноцолдохгүй байх, маскаа тайлахгүй байж гараа ариутгах чиглэлийг амаа цуцтал хүүхдүүддээ хэлж байгаа нь мэдээж. Гэхдээ хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Ариун цэврийн өрөө орох, үдийн хоол идэх зэргээр багшийн нүдийг хариулаад дэггүйтэж л таарна. Дээр нь хоёр жил гэрээс  гараагүй жаалууд амны хаалт зүүж хэвшсэн нь юу л бол. Мөн  сургууль, анги танхимд халдвар хамгааллын дэглэм  сахиулж байгааг хэн хянах вэ зэргээр зүгширч цэгцрээгүй зүйл олон байна. Энэ мэт эрсдэл дагуулсан олон асуудлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдийн ширээ болгонд хаалт хийсэн бол харин аюул багасах байлаа. Ангид нэг л халдвар тархлаа гэхэд түймэр шиг асна. Нэдэр дээрээ анги засвар гэж зунжин будаг нялж байхаар захын мужаанаар хаалт хийлгэж болох байв. Хэрэв төр үнэхээр шилэн хаалт хийх мөнгөгүй юм бол эцэг эхчүүдээс гаргуулах хувилбар ч бий. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө би лав өгнө. Ингээд харвал Л.Энх-Амгалан сайдын эрсдэлээс сэргийлэх бэлтгэл их л шүүрхий эхэлж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

2 цаг 53 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

2 цаг 53 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

2 цаг 53 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

2 цаг 53 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

2 цаг 53 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

2 цаг 53 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

2 цаг 53 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

2 цаг 53 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

2 цаг 53 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

17 цаг 15 мин