Ногоон хэрэм төслийн хүрээнд нийслэлийн тодорхой байршлуудыг ойжуулна

2021-08-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ     

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ингёныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Ногоон хэрэм” төслийн захирал Сон Ингён төслийн III шат болгож Улаанбаатар хотын тодорхой байршлуудыг ойжуулах саналтай байгаагаа илэрхийлж төслийн үр дүнг сайжруулахын тулд Нийслэлийн ИТХ, иргэдтэй хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар бүхэлдээ өргөжин тэлж хүн ам өсөн нэмэгдэж байгаа тул байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй. Орон сууцны томоохон хороолол, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ногоон байгууламжийг орхигдуулалгүй хийх шаардлагатай байгаа. Тиймээс Улаанбаатар хотын тодорхой байршлуудыг ойжуулах чиглэлд төслийн багийнхантай хамтарч ажиллахад бэлэн байна” гэдгийг онцоллоо.

Манай улс 2005 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд 2035 он хүртэл говь цөл, тал хээрийн бүсийн заагт элсний нүүдлээс хамгаалах үндсэн болон туслах зурвас бүхий 3700 километр урттай, 200 мянган га талбайгаас доошгүй ойн зурвас байгуулахаар төлөвлөсөн. Мөн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн XVI хороонд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх Монгол, Солонгосын найрамдалт цэцэрлэгт хүрээлэнг 40 га талбайд байгуулсан аж.

Эх сурвалж www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

16 цаг 0 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

16 цаг 4 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

16 цаг 6 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

16 цаг 8 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

16 цаг 20 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

16 цаг 25 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

17 цаг 52 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

21 цаг 7 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

21 цаг 12 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

21 цаг 17 мин