Отгонтэнгэр хайрханы тахилга болно

2021-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга болох гэж байна. Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан нь эртнээс тахисаар ирсэн уул бөгөөд монголчууд эрт дээр үеэс “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул” зэргээр нэрлэж иржээ.

Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн, түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохон уулын энгэрт  үзэсгэлэнт Бадархундага нуур бий.  Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг юм.  Энэхүү уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг юм байна. Монгол түмнийг даасан Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд үйлдэж, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч оролцож байв.

Эх сурвалж:www.polit.mn 

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

13 цаг 16 мин
МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

13 цаг 21 мин
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

19 цаг 49 мин
"Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа"

Утааны ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. 

19 цаг 49 мин
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ.

19 цаг 49 мин
Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Уржигдар 09 цаг 42 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

Уржигдар 06 цаг 00 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

Уржигдар 06 цаг 00 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

Уржигдар 06 цаг 00 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

2025-02-03