Б.ДАМДИН
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нарыг солихоор болсон талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. Намрын чуулган эхлүүт, эсхүл түүнээс наана зарлагдаж мэдэх ээлжит бус чуулганаар энэ сэлгээнүүд хийгдэх бололтой.
АН дотор ийм “хөдөлгөөн” өрнөөд багагүй удаж байгаа юм байна. Тиймээс С.Одонтуяа, Д.Ганбат нар өөрсдийгөө хамгаалах, анхаарлыг өөр тийш хандуулах үүднээс өчигдөр /2021.8.16/ “Засгийн газрыг огцруулахаар гишүүд гарын үсэг зурсан” гэсэн агуулга бүхий мэдээллийг тараагаад баригдсан гэх мэдээлэл яригдаж эхэллээ. Эх сурвалжийн мэдээллээр тэд энэ мэдээг нэр бүхий дөрвөн сайтад төлбөртэй нийтлүүлжээ. Энэ нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд нөлөөлсөнгүй бололтой.
Харин коронавирусын эсрэг авах арга хэмжээ гээд улс төрийн идэвхгүй явсан эрх баригч намын даргыг бухимдуулсан гэх сураг “ордон” хавиар яригдаж байна.
Эх сурвалж: www.polit.mn