М.Энхболдын акц бүтэлгүйтэж, "сүүлчийн сум"-аа тавив уу

2021-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

Монголын улс төр мөнхийн зөрчил дунд өрнөдөг. 
Сонгох, томилох, халах, огцруулах... гээд Монголын улс төрийн үйл явдлууд тасралтгүй үргэлжилдэг. 
Улс төрд хутгалдсан хүмүүст энэ сонирхолтой байдаг шиг байгаа юм. 
Харин олон түмэнд бол үгүй. 
Улстөрчдийн эдгээр "наадаан"-аас үүдсэн хямрал бүрийн ачааг ард түмэн л үүрдэг болохоор тэр.
Өнөөдөр нэг мэдээлэл цахим сүлжээнд цацагджээ. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар АН, бие даагчаас гадна МАН-ын дөрвөн гишүүн гарын үсэг зурсан гэсэн байх юм. 
Энэ худлаа бололтой. 
Учир нь энэ зунжин М.Энхболдын явуулсан акцын сүүлийнх нь ажээ. 
Л.Оюун-Эрдэнэ нь М.Энхболдыг албан тушаал, хамаг байдгаас нь авч хаясан. Тэгэхээр М.Энхболд нэг насаараа гомдох эрхтэй юм. 
Тиймээс "Л.Оюун-Эрдэнийг огцруулах" хүсэлдээ 
хөтлөгдөж зунжин элдвийн акц явуулаад эцэст нь бүтэлгүйтлээ гэсэн яриа улс төрийн хүрээнд, ялангуяа МАН-д нь яригдаж байна. 
Яагаад гэвэл мань эр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй, УИХ-ын дарга Г.Занданшатартай, МАН-ын генсек Д.Амарбаясгалантай зөрчилтэй болсон мэтээр харагдуулах гэж ихээхэн хичээсэн гэнэ. 
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан гэх мэтээр хооронд нь зөрчил үүсгэх гэж зуны турш ажилласан нь бүтэлгүйтэв бололтой. 
Түүнийг энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд Ц.Элбэгдоржийг, Б.Хурцыг хөдөлгөх гээд бүтэлгүйтсэн гэх яриа бас байна. 
Цэцээс үүдэж Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хагаралдуулах гэсэн нь мөн л болоогүй байна. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар 20-иод хоногийн өмнө Японд уулзаад эвлэрчихжээ.
Хамгийн гол нь дээр нэр дурдсан хүмүүс бүгдээрээ ийм ойлголттой байгаа юм байна. Нөгөөтэйгүүр Монгол жижигхэн, М.Энхболдын "хөдөлгөөн"-ийг бүгд мэддэг байна. 
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн зуныг ашиглаж, намынхаа болоод бусад хүчийг нэлээд "зузаалж" авсан гэх сураг сонсогдож байна. 
Тэгэхээр "Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг" гэх мэдээлэл нь худлаа бөгөөд М.Энхболдын энэ зуны акцын "сүүлчийн сум" нь бололтой. 
Эцэст нь, давтан хэлэхэд, эдгээр мэдээлэл нь улс төрийн хүрээнд, тодорхой хэлэх юм бол Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор хүчтэй яригдаж байгаа болно. Амтай болгон ярьж байгааг дуулгая.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Бүтэлгүй юм болгонд л ард нь М.Энхболд даргыг байгаа мэтээр нэрийг нь балчигтай хутгах явуулга хийх юм!? Гэхдээ харинч энэ бүхэнд ямар нэг оролцоогүй, оролцохгүй явахаа сайтар мэддэг тулхтай улс төрч бол М.Энхболд даргашдээ!? Түүнээс айж болохч гүжирдэж гүтгэх хэрэггүйдээ!? Түүнийг ард түмэн улам сайн мэддэг бас ойлгодог болжээ!? Тэр тиймхэн юм хийх хүн бишээ!?
Иргэн
Бүтэлгүй юм болгонд л ард нь М.Энхболд даргыг байгаа мэтээр нэрийг нь балчигтай хутгах явуулга хийх юм!? Гэхдээ харинч энэ бүхэнд ямар нэг оролцоогүй, оролцохгүй явахаа сайтар мэддэг тулхтай улс төрч бол М.Энхболд даргашдээ!? Түүнээс айж болохч гүжирдтэх хэрэггүйдээ!? Түүний ард түмэн улам сайн мэддэг бас ойлгодог болжээ!? Тэр тиймхэн юм хийх хүн бишээ!?
Irgen.
Estoi sxan zaljdee....zoxioj bno..iimxudlaa zoxioj xatgaas xiij uy oljdoloodog bna aa....uls tur bichbel barimttai bich......Enxbold teneg bish....bichsen xumuus jaahan judagtai bai..odoo MAH..iig xagalj butargaj abbal xeregtei bgaa uym uu.....
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

2 цаг 53 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

2 цаг 53 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

2 цаг 53 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

2 цаг 53 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

2 цаг 53 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

2 цаг 53 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

2 цаг 53 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

2 цаг 53 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

2 цаг 53 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

17 цаг 15 мин