С.Одонтуяагаас бусад нь хаачив?

2021-08-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

Нас сүүдэр 80 дөхөж яваа өндөр настан   С.Цэвээн гуай   Төрийн ордны гадаа  суулт хийгээд хоёр сар гаруй болоход нэг ч хүн гарч ирж түүнтэй уулзаагүй гэхээр Монголд төр байна уу гэж асуумаар. Засгийн газар ч, УИХ-ын  гишүүд   ч тоосонгүй хэмээн сошиал орчинд иргэд эгдүүцлээ илэрхийлжээ. Эцэст нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа түүнтэй  уулзаж, үгийг нь сонссон байна. Энэ удаа ч бус өмнө нь зургадугаар сарын 18-нд мөн уулзаж, учир байдлыг тодруулан холбогдох байгууллагууд руу албан бичиг явуулж байсан аж.

Хоёр дахь удаагийн  уулзалтаар С.Одонтуяа  гишүүн  иргэн С.Цэвээн гуайд  УИХ-ын чуулган завсарласан  гэдгийг хэлж, асуудлыг нь шийдэж чадахгүй ч гэлээ  зовлонг нь нимгэлэх болов уу гэхдээ сэтгэлийг нь онгойтол яриулж сонсчээ. Ийм өр зөөлөн сэтгэл эмэгтэй хүнээс л гарна. Тэгвэл  УИХ хэдэн эмэгтэй гишүүнтэй билээ дээ. С.Одонтуяагаас бусад нь хаачив. Ээж шигээ,  зарим нь эмээ шигээ  хүнийг үл тоожээ. Иргэдээс санал авахдаа эргээд тэдэнд үйлчлэх ёстой гэдэг үүргээ мартжээ.

УИХ-ын дэд дарга хүлээж авч уулзсан ч “Асуудлыг нь шийдэж чадахгүй ч гэлээ сэтгэлийг нь онгойлгож зовлонг нь нимгэлэхийг хүсч ярилцаж, хамт хоол идлээ” гэж цахим хуудастаа бичжээ. УИХ-ын дэд дарга шийдэж чадахгүй хүчин мөхөстөж байна  гэхээр том учир шалтгаан байна уу гэж ойлгогдож байгаа юм. Гэтэл С.Цэвээн гуай хэлэхдээ  мөнг төгрөг нь яах вэ, бурхан зүг морилсон ханийнхаа нэр төрийг л сэргээлгэх хүсэлтэй гээд байгаа шүү дээ. “Мөнгө чухал биш  нэр төр эрхэм” гэж тэрбээр мэдэгдээд байгаа юм.

 Гол учир нь  түүний хань  1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс хойш 15 км-т байх нисэх буудлын  талбайгаас хөөрч амжилгүй сүйрсэн  АН-26 онгоцны ослын улмаас  амиа алдсан. Тухайн үед ар гэрт нь өгөхөөр шийдвэрлэсэн нөхөн олговрыг  С.Цэвээн гуай авалгүй өнөө хүрсэн байгаа юм. Нөхөн олговор өгсөн гэдгийг ч өнгөрсөн хугацаанд огт мэдээгүй явсан. Гэтэл өмнөөс нь хэн нэгэн хүн авч залилсныг саяхан мэдсэнээр төр, засагт хандан ийнхүү суулт хийж буй юм.

Төрөөс нэг ч төгрөгийн нөхөн олговор, тэтгэмж аваагүй атал авсан гэж гүтгэсэн нь  нөгөө ертөнцөд одсон ханийнх нь ясыг өндөлзүүлсэн хэрэг. Бурхан болоочоо тайван амгалан нойрсуулах ёстой гэдэг монгол хүний ёсоор  С.Цэвээн гуай учрыг тодруулахаар  төр, засагт ханджээ. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн газар хандсан ч  "олгосон"  гээд   үл тоодог, гомдлыг шийдвэрлэх талаар албаны хүмүүс нэг нь ч хүлээж аваагүй гэж байгаа.

Уг нь энэ асуудлыг Монголын төр нууж дарагдуулах бус яаралтай  шийдэх ёстой юм. Нас барсан иргэний нэрийг барьж залилан хийсэн албан тушаалтныг  олж хариуцлага тооцох учиртай  юм. Төрд бугшсан идээ бээрийг шахаж цэвэрлэх ёстой юм.  

Тэгэхээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа уулзаж, биеийн байдал нь сайнгүй байгаа өндөр настай иргэн С.Цэвээн  гуайг  ямар ч байсан 14 хоног амарч биеэ сувилуул гээд буцаажээ. Түүний дараа тэмцлээ үргэлжүүлэх юм байна. Энэ хооронд харин УИХ-ын эмэгтэй гишүүд баг болж ажиллавал яасан юм  бэ. Нэг гишүүний эрх мэдэл хүрэхгүй, хүчин мөхөсдөж байгаа юм бол эмэгтэй гишүүд нийлээд зүтгээд үзээч. Та нарт ч   гэсэн нэр төр эрхэм биш гэж үү, УИХ-ын эмэгтэй гишүүд ээ. Хулгайг барихад хувь  нэмрээ оруулаач.

Эх сурвалж: www.polit.mn

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

2 цаг 49 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

2 цаг 49 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

2 цаг 49 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

2 цаг 49 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

2 цаг 49 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

2 цаг 49 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

2 цаг 49 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

2 цаг 49 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

2 цаг 49 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

17 цаг 11 мин