“Эрдэнэт”-ийн өгөөж, геологичдын зүтгэлийн үр шим- 9

2021-08-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ  

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах“Эрдэнэт”  үйлдвэрийн тухай  манай  сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын  “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс  100 түүхэн  үйл явдал буюу баримтат эшлэлийг   онцлон зохиогчийн зөвшөөрлөөр   цувралаар хүргэж байна.

Түрүүч нь 

Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай  100  баримт

“Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2

“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-3

“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-4

“Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-5 

“Эрдэнэт”-ийн түүхэн баримт-6   

“Эрдэнэт”-ийн өгөөж буюу түүхэн баримт-7

“Эрдэнэт”-ийн хөгжилд  нэмэрлэх саналууд-8

 

 

81. Монголын өмнөд бүсийн хүдэржилтийн бүсэд 1960,1970 оноос улсын төсвийн хөрөнгөөр эрэл-зураглалын ажлууд  хийж эхэлсэн байна.

82. Оюут, Хармагтай, Хүнгүйт, Дөчин хурал, Нарийн худаг, Улаан толгой, Шүтээн зэрэг ирээдүйтэй байж болох зэсийн илрэл, үүний дотор Цагаан суваргын орд газрын газаргуу дээр шууд харагдах хүдэржилтийн ул мөр тухайн үед олджээ.

83. Геологи, уул уурхайн яамны орлогч сайд З.Барас Цагаан суваргын ордын хайгуулд Оросын мэргэжилтэнг оролцуулахгүй зөвхөн Монголын геологичдоос бүрдсэн хайгуулын анги, экспедиц зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэж, Төрийн шагналт Л.Мягмар, ахмад геологич Л.Батмөнх, Ц.Цэнд-Аюуш, Л.Шархүү, Н.Хүдэрбат нараар удирдуулсан баг нарийвчилсан хайгуулыг гүйцэтгэж, ордын нөөцийг тооцож тогтоосон  байна. 

84.А.Готовсүрэнгээр удирдуулсан зөвхөн монгол геологичдоос бүрдсэн судалгааны анги Галбын говийн талбайд 1989-1992 онд гүйцэтгэсэн 1:200000 масштабтай геологийн цогцолбор судалгааны төслийн ажлын явцад геохимийн судалгаагаар анх Оюутолгой ордын ул мөр, уг сурвалжийг тогтоожээ.

85. Оюутолгойн обьект ихээхэн ирээдүйтэй, дөнгөж элэгдэж эхэлж байгаа бүх нөөц нь газрын гүнд хэвээр хадгалагдсан алт агуулсан Цагаан суваргын ордтой төрөл ангийн хувьд ижил төстэй зэс пофирийн орд нээх боломжтой талаар анхны мэдээлэл, дүгнэлтийг манай үндэсний геологичид гаргажээ.

86. Дэлхийн уул уурхайн салбарын томчуудын нэг Би Эйч Пи Биллитон компани Монголын геологи, уул уурхайн салбарыг сонирхож, манай оронд анх 1997 онд орж ирсэн нь санамсаргүй  биш.

87.Галбын говь төсөл нь төсвийн ихээхэн хөрөнгөөр хэрэгжсэн геологи, геохими, геофизикийн маш том цогцолбор судалгаа юм.

88. 1:200000 масштабын зураглалын 42000 хавтгай дөрвөлжин км талбайг нийтэд нь анх удаа геохими, хүндийн хүчний хайгуул судалгаагаар бүрэн бүрхэж чадсан маш үр дүнтэй ажил болжээ.

89. Чухал баримтыг агуулсан  4877 дугаартай Галбын говь төслийн үр дүнгийн тайлан мэдээлэл Монгол Улсын Геологийн мэдээллийн сан хөмрөгт байдаг.

90. А.Готовсүрэнгийн судалгааны бүтээлд үнэт ховор металлын хэд хэдэн обьект улсын тусгай хамгаалалттай талбайд нөөцөд байгаа талаар тусгагджээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж. Polit.mn

Х.Бат-Ялалт: Шударга шүүхтэй болохыг хүсэж, шаардаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардаж буй талаараа мэдээллээ.

13 цаг 34 мин
Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

Ж.Энхбаяр: 200 мянган га талбайг эргэлтэд оруулж Атрын IV аяныг эхлүүлнэ

14 цаг 33 мин
С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг орон нутгийн ИТХ гаргахаар боллоо

14 цаг 34 мин
Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

Л.Энх-Амгалан: Үндэсний баяраар олон хоног амардаг болох хуулийн төслийг өргөн барина

14 цаг 35 мин
Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

Л.Энх-Амгалан: Цагаан сараар олон хоног амрахгүй

14 цаг 37 мин
Боомтуудын өргөтгөл, шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолуудыг баталж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралда

14 цаг 57 мин
Датаг хугацаагүй болгохыг шаардлаа

Интернэт датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчинг

15 цаг 0 мин
Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байна

Н.Баярмаа: Олон жил шүүхийн маргаантай яваа компанид шүүгч нар тоон гарын үсгээ өгөхөөс болгоомжилж байгаа

19 цаг 20 мин
Д.Нямжавд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан үндэслэлээр найман жилийн хорих ял оноожээ

Д.Нямжавд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан үндэслэлээр найман жилийн хорих ял оноожээ

19 цаг 31 мин
Хар арьстнуудын геттогоос гаралтай анхны тэрбумтан эмэгтэй Опра Винфри 71 нас хүрлээ

Хар арьстнуудын геттогоос гаралтай анхны тэрбумтан эмэгтэй Опра Винфри 71 нас хүрлээ

19 цаг 40 мин