С.Амарсайхан:Тээврийн компаниуд нийлж ачаа тээврийн үнийг хөөрөгдүүлж байна

2021-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тээврийн зардлыг яаралтай буулгахгүй бол төр татан авалт хийж, үнийн зохиомол хөөрөгдлийг зогсооно гэж мэдэгдэв.

 Тэрбээр "Эрээн талд ачаа илгээгч хэсэг, манай талд ачаа хүлээн авагч хэсэг бүлэг бий. Хоорондоо үгсэж, зохион байгуулалттайгаар үнийн хөөрөгдлийг бий болгодог.Орон нутгийн хил гаалийн орчимд албан бус үнэ тарифаар ачаа тээврийн үнийг нэмдэг асуудал байна. Үүнийг хууль хяналт, мэргэжлийн болон орон нутгийн байгууллага хамтарч шийдвэрлэх хэрэгтэй.Ямар нэгэн байдлаар албан тарифаас өөр нэмэгдэл тариф тооцдоггүй байх, дундын зуучлал байхгүй болохтой холбоотой бүх талын арга хэмжээг хоёр талаасаа авч хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж, зарим арга хэмжээг манай талаас авч эхэлсэн. Ачаа барааны үнийн хөөрөгдлийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.Тээврийн компани, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хамтран үнэ тарифын зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх хариуцлагын асуудлаа маш яаралтай эцэслэж үйл ажиллагааг жигдрүүлэх ёстой.Хэрвээ богино хугацаанд энэ асуудлыг шийдэхгүй бол тээврийн компаниудыг харж Засгийн газар суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой бид тээврийн хэрэгслүүдийг гаргаж, хэвийн горимд ортол нь татан авалтыг хийж эхэлнэ" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Зочин
Зөв Амарсайхан сайд дандаа нэг нуугдмал хорлолтой муухай хүмүүсийн үйлдэлийг соргог олчих юм.Тун сайн ер жолооч нар их хор найруулдаг хулгайчууд шүүдээ
ЗӨВ
төр ХЯНАЛТАА ТОГТООХ НЬ ЗӨВ
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

2 цаг 39 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

2 цаг 39 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

2 цаг 39 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

2 цаг 39 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

2 цаг 39 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

2 цаг 39 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

2 цаг 39 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

2 цаг 39 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

2 цаг 39 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

17 цаг 1 мин