Аж үйлдвэргүй “согтуу” эдийн засаг

2014-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Өнөөдөр ч “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг” хэвээрээ. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс төгрөгийн ханш суларч иргэдийн хэтэвч нимгэрч, худалдан авах чадвар буурсан. Наймаачид нь “Энэ жил орлого муу байна. Өнгөрсөн жил өдийд тэдэн саяар нь олж байлаа” гээд л шүүрс алдацгаана. Харин иргэд “Юмны үнэ дийлдэхгүй, арай хэтэрхий байна” гэж толгой сэгсэрдэг болоод удаж байгаа. Үүнээс гадна “Зарим компани цомхтгол хийж, тэдэн хүнийг ажлаас нь халлаа” эсвэл “Тэднийх цалингаа тавьж чадахгүй байгаа гэнэ” хэмээх хачиртай. Яг л 1990-ээд оныг санагдуулахаар юм. Ингээд л энэ нь макро төвшинд хүрэхээрээ “Эдийн засаг чинь хямарчихаад байна” гэдэг асуудлыг үүсгэхэд нөгөөдөх нь “Үгүй, хямраагүй. Жаахан л хүндэрсэн шүү дээ. Бүсээ чангалаад тайван байцгаа” гээд л буруу харж амаа барьдаг дүр зургийг үүсгээд байна.

Гэтэл Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсын аж үйлдвэрийн салбар энэ оны эхний таван сард өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувь, өнгөрсөн жилийн эцсийнхээс 23.2 хувь, өмнөх сарынхаас 18.7 хувиар өсчээ. Тоо ч заримдаа сонирхолтой байх юм. Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан “Аж үйлдвэрийн сал­барын нийт бүтээгдэ­хүүн үйлдвэрлэл 3.2 их наяд төгрөгт хүрсэн. Үүн дотроо ундаа болон сог­тууруулах ундааны үйлдвэрлэл 41.7 тэрбум төг­рөгт хүрсэн байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм. Сог­тууруулах ундааны хувьд аваад үзвэл нийт дүнгээрээ өсчээ. Тий­мээс энэ салбар хям­ралд өртөөгүй” гэж тайл­барлалаа.

Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид хямралд өртөөгүй гэдэг нь үнэн бололтой. Уул уурхай өсөлттэй байх үед өндөр үнэтэй архи сайн зарагддаг байжээ. Харин одоо хямд үнэтэй архины борлуулалт өндөр байгаа аж. Үүнийг ард иргэд “Ажилгүйдэл, ядуурал өссөнөөс архидан согтуурцгааж байна” гэж ярьдаг. Мөн цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд ч “Согтуугаар үйлдэгдэх гэм хэргийн тоо өслөө”, “Согтуугаар жолоо барихгүй, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг нийт жолооч, ард иргэддээ анхааруулъя”, “Архидан согтуурч бусадтай маргалдсаны улмаас ...” гээд л энэ савнаасаа бусдыг дийлдэг ундаатай ямар нэгэн сэжмээр холбоотой хар бараан мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа зөндөө. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бодит ахуйг урлагийн бүтээл шиг уран гоёоор хэлж, бичиж цаасан малгай өмсгөдөггүй. Тиймээс энэ бол нийгэм өнөөдөр ямар өнгө, будагтай байгааг л харуулж буй юм.       

Нийслэлд зөвшөөрөл­тэй­гээр 270 диско баар, 167 зочид буудал, 300 дэн буудал үйл ажиллагаа явуул­даг. Мөн хууль жу­рам­даа нийслэл, айм­гийн төвүүдэд 200 хүн тутамд нэгээс хэтрэхгүй согтууруулах ундаа худалдаалах цэг байхаар зааж өгсөн байдаг. Гэтэл архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийн тоо өсөх хандлагатай явж ирлээ. Тухайлбал, энэ оны эхний хоёрдугаар улирлын мэдээллээр Баянгол дүүрэгт гэхэд архи, согтууруулах ундаа зарах 96 цэг л байх ёстой. Гэтэл энэ тоо 813-т хүрчээ. Үүнийг хүн амынх нь тоотой харьцуулбал нэг хүнд ойролцоогоор 237 шил согтууруулах ундаа ногдож байгаа аж.

Уг нь манай улсад Архидан согтуурахтай тэмцэх хууль, хууль тогтоомжууд бий. Харин энэхүү хууль, тогтоомжоо 100 хувь биелүүлж байсан болов уу. “Үнэндээ хүчрэхгүй байна” гэдгээ холбогдох байгууллага, албан тушаалтнууд нь “хүлээн зөвшөөрчихсөн”. Тиймээс одоо Монгол төрийн мэргэн түшээд нэгэн арга сэджээ. Энэ нь архидан согтуурч байгаа хүмүүстэй тэмцэж “махаа идэхгүй”. Харин согтууруулах ундаанд өөрт нь хяналт тавих аж. Согтууруулах ундаанд хяналт тавих хуулийн төсөл өмнөх хуулиасаа ямар ялгаатай, юугаараа илүү вэ гэдэг асуулт гарах нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл нэрнээсээ эхлээд нэг л тийм эзэн биегүй төсөл болчихжээ. Ийм байхад эдийн засгийн хямралтай үед аж үйлдвэр өсөх нь зөв юм болов уу.

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

34 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

43 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

52 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 40 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 44 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 2 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 28 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 28 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 23 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин