Тодотгол: Эрүүл мэндийн сайдын багцад 735.1 тэрбум төгрөг төсөвлөв

2021-07-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганаар өчигдөр Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн баталлаа. 

Эрүүл мэндийн сайдын төсвийг:

• 2019 онд- 939.9 тэрбум

• 2020 онд- 1 их наяд 8.6 тэрбум

• 2021 онд- 742.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. 2021 оны Төсвийн тодотголын хүрээнд нэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулах зорилгоор нийт 241.2 тэрбум төгрөг, ЭМД-ын сангаас 493.1 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын асуудлуудаа шийдвэрлэх бололцоотой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байв. 

735.1 тэрбумын задаргаа

• 2000 ор дэлгэхэд шаардагдах 110 тэрбум төгрөг

• Резидент эмч нарын цалин 3.7 тэрбум

• Улаан бүсэд ажиллаж буй 13 мянган эмч, ажилчдад нэг удаа- хоёр сая төгрөг

• Эрүүл мэндийн салбарын нийт 19.5 мянган ажилтанд нэг удаа -  нэг сая төгрөгийн урамшуулал

• Судалгаа, шинжилгээ хийхэд- 2.4 тэрбум төгрөг

• Заавар, зөвлөмж мэдээлэл, иргэдэд мэдлэг олгоход 6.6 тэрбум төгрөг

• Эрүүл мэндийн салбарын цахим системийг сайжруулахад гурван тэрбум төгрөг зарцуулах зэрэг санхүүжилт багтаад байна.

Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төсвийн тодотголоо дуусгаад л эмч нарын  цалинг нэмэх асуудал бандан тас болно. Эмнэлгүүд цалин нэмэх асуудлыг тус бүртээ шийдэж байгаа гэдэг нь худлаа. Тэр бол шаардлагыг зогсоох гэсэн оролдлого. Төсвийн тодотголдоо 500 тэрбумыг ЭМДС-г санхүүжүүлэх зарчмын саналыг АН-ын бүлгээс гаргасан. Бусдаар Нийгмийн даатгалын сангаас эмч нарын цалинг нэмэгдүүлнэ гэдэг огт хэрэгжихгүй.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн тодотголыг УИХ-ын Дэгийн тухай хуулиар бид хэлэлцсэн. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг гүйцэтгэлээр нь хийхээр оруулж ирсэн. Цар тахлын үед бусад өвчнийг эмчилдэг эмч нарын ачаалал буурсан байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдэд зөвхөн CОVID-19-ийн өвчлөлтэй холбоотой ачаалал нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм билээ. Дараагийн асуудал нь төрийн бусад албан хаагчаа яах юм. Эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлээ эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмаа бүрэн гүйцэд ашиглаад яв. Түүнийг ашиглаагүй байж НДС-ийн нийт мөнгөний дөрөвний нэгийг нь ашиглачихаад мөнгө нэмж өг гэдэг байдлаар хандах нь буруу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

- Ч.Хүрэлбаатар аа. Та Сангийн сайдаар нэлээн удаан ажилласан. Юм ойлгох юм болов уу гээд хэллээ. Тэрбум 400 мянган хүнтэй БНХАУ халдвараар ямар байна вэ. Хоёр дахь тунг хэн хоцроосон юм. ДЭМБ-ийн бүртгэгдээгүй вакцин оруулж ирээ биз дээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсад вакцин оруулж ирэх чиглэлээр бүх боломжоо шавхаж ашигласан. Миний хэлснийг гуйвуулаад улс төр хийгээд байгаа юм уу. Гурван чиглэлээр вакцин авчирсан. Энэ сувгийг бид тултал ашигласан. Монгол Улс вакцинжуулалтаар дэлхийд тавдугаарт орсон байна. Монгол Улсад ковакс хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека, Файзер вакцин оруулж ирээд явж байна. БНХАУ-ын Синофарм вакциныг бид худалдаж авсан. Спутник вакциныг оруулж ирэх талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд уулзахад юу гэж тайлбарласан бэ гэвэл “Орос өөрсдөө иргэдээ вакцинжуулж чадахгүй байна. ОХУ-д үйлдвэрлэж буй вакцинаа Монгол Улсад нийлүүлж чадахгүй гэдгээ хэлсэн гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.8 ПҮРЭВ № 137 (6614)

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

9 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

1 цаг 7 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

1 цаг 41 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

5 цаг 45 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

5 цаг 45 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

5 цаг 45 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

5 цаг 45 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

5 цаг 45 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

5 цаг 45 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

5 цаг 45 мин