Я.Содбаатар: Хар тамхины хэргээр шалгагдаж буй учраас нэг нэр дэвшигчийг хассан

2021-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас Ерөнхийлөгчид 25 оронд суух Элчин сайдыг томилуулах саналаа хүргүүлсэн.  Тэгвэл  ЕТГ-аас эдгээр 25 горилогчдоос Кувейтэд Элчин сайдаар томилохоор оруулж ирсэн Н.Наранбатын нэрийг татжээ.  Улмаар 24 нэр дэвшигчийн асуудлыг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байна.  

Байнгын хорооны хурлын үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар: -Монгол Улсад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд гадаадад улсад суух Элчин сайдуудыг томилдог. Элчин сайд нарыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг. Засгийн газар Ерөнхийлөгчид 25 орны Элчин сайдыг томилох санал оруулж ирсэн. Эндээс 24 нэр дэвшигчийг УИХ-тай зөвлөлдөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байгаа юм. Хар тамхины хэрэгтэй холбоотой нэг нэр дэвшигчийг өргөн мэдүүлээгүй.  Хэрэг нь шалгагдаж буй учраас оруулж ирээгүй гэж ойлгож болно. Нэг Элчин сайдыг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж байна. Энэ нь ОХУ-д сууж буй Элчин сайд Д.Даваа. Тэрбээр өөр ажилд шилжин ажиллаж буй учраас шинэ Элчин сайд томилж байна.   Бусад Элчин сайдуудын 80 хувь нь мэргэжлийн дипломатууд юм. Тэд салбартаа олон жил ажиллаж, холбогдох шалгуурыг хангасан. Мөн төрийн тусгай албанд ажиллаж байсан таван хүн орж ирж байна. Өмнөх жишгийг бодвол харьцангуй мэргэжлийн төвшний хүмүүс оруулж ирэх хандлага барьж байгаа. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд сайдаар ажиллаж байсан зарим хүмүүсийг томилж ажиллана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

32 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

4 цаг 36 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

4 цаг 36 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

4 цаг 36 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

4 цаг 36 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

4 цаг 36 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

4 цаг 36 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

4 цаг 36 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

4 цаг 36 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

4 цаг 36 мин