Т.САЙХАН
Улсын онцгой комисс өнөөдөр /07.01/ баяр наадмын асуудлаар хуралджээ. Хуралдаанаас баяр наадмыг хойшлуулах санал гарсан бөгөөд дээрх асуудлыг Засгийн газар эцэслэн шийдэх юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах саналыг Улсын онцгой комисс гаргажээ.
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Үндэсний их баяр наадмыг энэ жил цахимаар зохион байгуулах шийдвэр гаргаж, Үндэсний бөх, хурдан морины уралдааныг Хүй долоо худагт хийхээр бэлтгэлээ хангаад байгаа билээ. Мөн наадмын төсвийг 10 тэрбумаас 2.5 тэрбум болгон бууруулсан билээ.
Эх сурвалж:www.polit.mn