Байнгын хороо: Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк эрсдэлд орсон учраас татвар төлөгчдийн мөнгийг татна

2021-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.  Энэ үеэр Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгө эрсдэлд орсон тухай яригдав.  Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банкинд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн 161.5 тэрбум төгрөгийн гэрээний үүргийн биелэлт хангалтгүй болж, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгөнд эрсдэл үүсч байна" гэж Үндэсний аудитын газар дүгнэсэн байна. Эрсдэл бүхийн хоёр банк гэдэг нь ямар банк юм бэ. Үүнийг Үндэсний аудитын газраас тухайн бүрт нь холбогдох газруудад нь хэлж байсан уу. 

ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг: -Эрсдэлтэй хоёр банк нь Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар энэ хоёр банкны эсрэг шүүхэд нэхэмжлэх гаргасан байгаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: -Эрсдэлд ороод байгаа Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас татвар төлөгчдийн мөнгө авч чадах юм уу, чадахгүй юм уу.  Ялангуяа, Чингис хаан банкны тухайд.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: -Эрсдэлтэй гэж байгаа хоёр банкнаас мөнгөө татаж авахыг аудитаас зөвлөсөн, Сангийн яамнаас ч холбогдох газруудад нь анхааруулж албан бичиг илгээсэн. Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөл нь хүүгийн орлого олно гэж үзээд мөнгөө арилжааны банкуудад байрйшуулчихдаг. Уг нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, сангууд мөнгөн хөрөнгөө банкинд байршуулахдаа үндэсний хэмжээний системийн банкуудад байршуулах зөвлөмж байдаг. Гэтэл энэ зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахгүй байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

29 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

42 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

2 цаг 9 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

3 цаг 7 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 41 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 45 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 45 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 45 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 45 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 45 мин