Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томилов

2021-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын тушаалаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар С.Янжинсүрэн, Бодлого хэрэгжилтийн газрын даргаар Г.Амартүвшин, Хуулийн бодлогын газрын даргаар О.Машбат нар томилогдлоо.

 
 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БИЧИГ БАРИМТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА С.ЯНЖИНСҮРЭН

1980-1990 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль, 1990-1995 онд Монгол Улсын их сургуулийг төгсөж, 1998 онд философийн магистр, 2002 онд философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1995-1996 онд Тайваньд, 1999-2000 онд ИБУИНВУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Филиппин, Япон улсад менежментийн чиглэлээр сургалтуудад хамрагдсан.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БОДЛОГО ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Г.АМАРТҮВШИН

1998 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.

Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА О.МАШБАТ

1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульчаар тус тус ажилласан. 

Эх сурвалж: www.polit.mn 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

35 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

48 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

2 цаг 15 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

3 цаг 12 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 47 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 50 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 50 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 50 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 50 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 50 мин