И.Баатархүү: Наадам зохион байгуулах, оролцох хүмүүс Хүй долоон худагт гурав хоног байрлана

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү "Засгийн газраас цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах ажил эхэлж байна. Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээнүүд тусдаа ойлголт. Ардын хувьсгалын 100 жилийн ойн арга хэмжээг бүтэн жилийн турш явуулна. Үндэсний их баяр наадам бол гурав хоногийн хугацаанд явагддаг. Өмнөх жилүүдэд наадмын төсөв дунджаар 2.8-3 тэрбумын хооронд зохион байгуулагдаж байсан. Энэ жил энэ төсвөөс хэтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байна.

10 тэрбумын төсөв нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн төсөв гэж ойлгож байгаа. Энэ бол баяр наадам тэмдэглэх мөнгө биш. Хүй долоон худагт наадам зохион байгуулах болон наадамд оролцох хүмүүс тэндээ шинжилгээ өгч сөрөг гэсэн хариутайгаа гурав хоног байрлаж, наадмынхаа үйл ажиллагаанд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Вакцинд хамрагдсан эсэхийг шалгуур болгож харна. Байгууллагуудаас гэрээгээр болон хувийн бэлтгэлээр хоол хүнсний асуудлаа хангана" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

Ахмадууд үргэлжлүүлэн хөдөлмөр эрхэлж болно

19 цаг 6 мин
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна

19 цаг 9 мин
Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

Мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр дэмжинэ

19 цаг 11 мин
2035 он хүртэл мөрдөх татварын хууль хэрэгжиж эхэлнэ

Парламент өнгөрсөн онд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн т

19 цаг 13 мин
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана

19 цаг 26 мин
Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

Цана чарганаас унаснаас үүдэлтэй бэртэл гэмтэл нэмэгддэг тул болгоомжтой байхыг cэрэмжлүүллээ

19 цаг 30 мин
ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

ЭХЗХ: Оргил ачаалал 160 МВт-аар нэмэгдсэн

20 цаг 57 мин
2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

2025 онд бүх нийтээр амрах өдрүүд

Өчигдөр 10 цаг 37 мин
Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Өчигдөр 10 цаг 32 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 10 цаг 27 мин