Цар тахлын халдвар 100 мянга давсан ч цахимаар наадамлахаар шийдвэрлэсэн Монголын төр

2021-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дэлхий нийтийг хэрсэн аюулт цар тахлаар манай улсын 102629 хүн өвдөж, 482 иргэнээ алдлаа. Өдөрт 2000 хүн халдвар авч, нас баралт арваас буурахаа больсон эмгэнэлт дүр зурагтай хэд ч хонов. Үнэндээ цар тахлын өмнө хүчин мөхөсдөж буйгаа иргэд ч эрүүл мэндийн байгууллага ч хүлээсэн. Ямар сайндаа Эрүүл мэндийн яам “Өвчтөн авах ор дэлгэсэн ч эмч, сувилагч байхгүй” хэмээн үнэнээ өчих вэ дээ. Гэтэл Монголын төр 10 тэрбумаар наадамлахаар шийдлээ.

 Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш чимээ тасарсан улстөрийг энэ долоо хоногт баяр наадам, зургаа дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол “сэрээв”. Үнэндээ төр засгийн удирдлагуудад төрийн тэргүүний ёслолын гоёмсог жагсаал, төрийн наадам, намын тэгш ой л чухал байгаа бололтой. Гэтэл гурван сая иргэний нүдэн дээр өдөр бүр 2000 гаруй хүнээ халдвар авсныг зарлаж, арав гаруй хүн нас барсныг тоолж суух нь юу ч биш аж. Бас хэдэн зуугаараа амьсгалын аппарат тасалдаж эмнэлгийн орон дээр тарчлахыг даанч тоохгүй. Өөрөөр хэлбэл, Эрх мэдэлд хүрэх гэсэн Ерөнхийлөгчийн сонгууль, нэр хүндээ хадгалах гэсэн шагналаар “тараасан” халдварын эрсдлийг иргэд, эрүүл мэндийн салбар үүрч байна. Бас болоогүй эрдэмтдийн багаас нас баралтын оргил үе долдугаар сарын эхээр гэж хэдэнтээ анхааруулсан ч УОК-т цочирч байгаа шинж алга. Эрүүл мэнд, хүний амь наснаас илүүтэй наадмын төсөв, намын тэгш ойн медалийн загвар донж хэлэлцэж суух.

Цар тахлын халдвар нэмэгдэж байгаа учраас амралт зугаалга, хоол үйлдвэрлэлийн салбаруудаа тас хорилоо. Эндээс харвал, сонгуулийн сурталчилгаа, шагналт тараалтаар зай барих нь битгий хэл амны хаалт ч зүүгээгүй хэдэн зуун хүний бөөгнөрөл “гэмгүй”. Харин хоолны зааланд 5-10 хүн зай бариад суухад халдвар тархаж байна гэж оношилсон Монгол төрийн мэргэн шийдвэрийг яалтай. Тэгсэн хэрнээ тэгш хариуцлага нэхсэн хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ торгож, цагдаад нам дарна. Цар тахлын үеийн Монгол Улсын амьдрал иймэрхүү л өрнөх.

Зугаа, цэнгээнээ цахим нэрээр халхавчилж найруулагч нь хүртэл тодорлоо. Мөн 1024 бөх Хүй долоон худагт барилдана гэнэ. Удахгүй долоон насны морь уралдуулна гэх биз. Энэ янзаараа цахим наадмын зураг авалтын цаана хэдэн зуугаараа цугларч дуулж хуурдахгүй юм байх. Наадам хийх 10 тэрбумаа ковидтой тэмцэхэд зориулна гэнэ. Сайн дурын уран сайханчид л биш бол хэдэн арван тэрбумаар зарцуулах нь тэнэг хүнд ч тодорхой шүү дээ. Эцэст нь төрийн мэргэн шийдвэрээ түмэн олон нь л дагаж, харан баясч суухаас яалтай.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

21 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

34 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

2 цаг 1 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

2 цаг 58 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 32 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 36 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 36 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 36 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 36 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 36 мин